Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 24-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар сарын 25-нд төвийн аймгуудын ихэнх, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар сарын 26-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, хоёрдугаар сарын 27-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи хоёрдугаар сарын 26-нд зарим газраар, хоёрдугаар сарын 27-нд ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Тиймээс, хоёрдугаар сарын
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах,
-Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
-Мөн хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хулгайн замаар гарч яваад цасанд сууж, төөрөх зэргээр хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулах, өөрийнхөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.