NBA: Милвауки Бакс плэй-оффын эрхээ хамгийн богино хугацаанд авлаа

Хуучирсан мэдээ: 2020.02.24-нд нийтлэгдсэн

NBA: Милвауки Бакс плэй-оффын эрхээ хамгийн богино хугацаанд авлаа

NBA: Милвауки Бакс плэй-оффын эрхээ хамгийн богино хугацаанд авлаа

Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн плэй-оффын шат тун удахгүй эхэлнэ. Хоёр бүсээс шалгарсан шилдэг 16 баг аваргын цомын төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлэх нь дамжиггүй. Тэгвэл өнөөдөр Милвауки Бакс баг плэй-оффын шатанд өрсөлдөх эрхээ авсан хамгийн анхны баг болоод зогсохгүй NBA-ийн түүхэнд хамгийн хурдан хугацаанд плэй-оффын шатанд шалгарсан баг боллоо.

Тэд өчигдөр/2020.02.23/ талбайдаа Филадельфиа 76ers багийг хүлээн авч 119-98-ын харьцаатай ялалт байгуулж 48-8 гэсэн амжилттай NBA-ийн 30-н багийг амжилтаараа тэргүүлж байна. Милвауки Бакс баг энэ улиралд 26 тоглолт дутуу байхад энэхүү амжилтанд хүрлээ. Тэдний араас Лос-Анжелос Лэйкерс болон Торонто Рэпторс зэрэг багууд плэй-оффын эрхээ авахад ойрхон байна.

2020 оны NBA-ийн плэй-оффын шат ирэх дөрөвдүгээр сарын 19-нд эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж