Төрийн захиргааны албан хаагчдыг гадаадад зорчихыг хориглолоо | News.MN

Төрийн захиргааны албан хаагчдыг гадаадад зорчихыг хориглолоо

Төрийн захиргааны албан хаагчдыг гадаадад зорчихыг хориглолоо

Төрийн захиргааны албан хаагчдыг гадаадад зорчихыг хориглолоо

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төр захиргааны байгууллагуудаас шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж буй. Гуравдугаар сарын 30-н хүртэл хөл хориог сунгасантай холбогдуулан  Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан захирамж гаргаж, төрийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид төрийн болон хувийн ажлаар гадаад улс орнууд руу болон хөдөө орон нутаг руу  онцгой дэглэмийн хугацаа дуустал зорчихгүй байх чиглэл өгөв.

Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы 03 тоот тушаалд дурдсанаар нийслэлийн төрийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид төрийн болон хувийн ажлаар гадаад улс орнууд руу болон хөдөө орон нутаг руу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл явахгүй байх, зайлшгүй гадаад улс руу явах шаардлага гарсан тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх, тушаал  шийдвэрийг зөрчсөн албан хаагчид хариуцлага тооцохыг байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-02-24 202.126.89.68

Төрийн албан хаагч нар гэж төсвийн мөнгөөр үр дүнгүй явж ажил хийсэн болж бөөн зардал гаргадаг . Ямар ч хэрэггүй төрийн албан хаагчын орон тоог цөөлсөн дээрдээ ажил хийсэн болж сул цалин авдаг . 100 ямаанд 100 н ухна болчихоод байгаа төрийн албан хаагчийн орон тоог хас .

Avatar

Зочин 2020-02-24 66.181.185.197

Зөв. Нууц амрагууд, нутгийнхан ах дүүсээ, пялдага далдага нөхдийг л төрийн зардлаар төсөл хөтөлбөрийн мөнгөөр л ийш тийшээ давтан дахин явуулдаг ш дээ. АТГ ч энэ гадаад томилолтыг сонирхох хэрэгтэй.

Avatar

Насаа 2020-02-24 202.126.89.44

Зөв. ИНEГ бүх Гадаад нислэгүүдээ цуцлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-02-24 103.212.117.248

Төрийн албаны зипдаа нарыг хэзээ ч явуулах хэрэггүй мөнхөд хоригло

Avatar

Зочин 2020-02-24 64.119.27.107

Зөв шийдвэр гаргасан байна. Хорио тогтоочоод байхад төрийн албан хаагчид гээд сэхүүн новшнууд энэ тэнд нисээд явсан.

Avatar

Зочин 2020-02-24 64.119.22.22

Uliigee hiij gadagshaa ur ashiggui donshuuchilj ard tumnii tatvaraar toglood bj bdag guilgachinguud ve ene zasag turd ajillaj bgaa huvalznuud, ochij huviin ajil amjuulah esvel guilga l guidag biz dee, hogiin gadnyhnaas. Tegeed huutei zeel avdag ajiltai!

Avatar

Зочин 2020-02-24 66.181.161.49

Энэ зөв шийдвэр байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байхад цагдаагийн хурандаа Нацагдорж АНУ-ийн Бостон руу явж байхын тэгсэн ЦЕГ-ийн Хэвлэл мэдээллийн төвийн дарга Баатархүү хоёулаа ойрхон зөржээ гээд Fb-ээр харьцаад байж байх юм. Хэдэн цагдаа нар нь нойр хоолгүй ажиллаж байхад… Энэ асуудал шүү.

Avatar

Зочин 2020-02-24 202.126.89.48

bas l dampuu durak daa. budaach geheer sahlaa bud gedeg biluu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж