Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор төр захиргааны байгууллагуудаас шат дараалсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлж буй. Гуравдугаар сарын 30-н хүртэл хөл хориог сунгасантай холбогдуулан Нийслэлийн Онцгой комиссын дарга С.Амарсайхан захирамж гаргаж, төрийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид төрийн болон хувийн ажлаар гадаад улс орнууд руу болон хөдөө орон нутаг руу онцгой дэглэмийн хугацаа дуустал зорчихгүй байх чиглэл өгөв.
Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы 03 тоот тушаалд дурдсанаар нийслэлийн төрийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид төрийн болон хувийн ажлаар гадаад улс орнууд руу болон хөдөө орон нутаг руу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл явахгүй байх, зайлшгүй гадаад улс руу явах шаардлага гарсан тохиолдолд Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлүүлэх, тушаал шийдвэрийг зөрчсөн албан хаагчид хариуцлага тооцохыг байгууллагын дарга нарт үүрэг болгожээ.
Б.ЦЭЦЭГ