Эгийн голын усан цахилгаан станцыг барина

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Эгийн голын усан цахилгаан станцыг барина

Засгийн газрын мягмар гаригийн/11.03/ ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эгийн голын усан цахилгаан станц төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажил”-ыг барих-шилжүүлэх төрлийн концессын гэрээний дагуу Сэлэнгэ мөрөн дээр баригдах шон суурь, тулгуур, ригелийн хэсгийн цутгалтын ажил гүйцэтгэх “Си Жи Жи Си Монголиа” ХХК-ийн 159 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2015 онд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханд зөвшөөрлөө.


 

Эгийн голын усан цахилгаан станц

  • Төслийн зорилго

    Эгийн голын 315 МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станц барих.

  •  
  • Төслийн санхүүжилт

    Гэрээний дүн – 10.8 сая ам доллар
    Санхүүжүүлсэн дүн – 7.2 сая ам доллар

  • Гүйцэтгэлийн хувь

    Бэлтгэл ажил

  • Хүчин чадал

    315 МВт

  •  
  • Төслийн хугацаа

    Эхлэх 2013 он – Дуусах 2019 он

  •  
  • Эдийн засгийн үр ашиг

    Цахилгаан эрчим хүчний импортыг бууруулна. Жил бүр ОХУ-ын эрчим хүчний сүлжээнд төлж буй 25.0 сая ам.долларын гадагшлах мөнгөн урсгалыг зогсоон дотооддоо үлдээх боломжтой болно.

  • Нийгмийн үр ашиг

    Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтанд орсноор эрчим хүчний эх үүсвэрийн бүтцийг сайжруулах бөгөөд Монгол улс горим тохируулгын болон аваарын нөөц хүчин чадалтай болох юм. Мөн эрчим хүчний хараат байдлаас гарна.

  • Төслийн ач холбогдол

    Эгийн голын усан цахилгаан станц нь Монгол улсын эрчим хүчний системийн горимын тохиргоо хийх боломжтой болгох томоохон ач холбогдолтой төсөл юм.

  • Товч мэдээлэл

    Төслийн хүрээнд 315 МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станц, 72.3 км цахилгаан дамжуулах шугам болон 71.9 км хатуу хучилттай замыг барих бөгөөд холбогдох судалгаа, шинжилгээний ажлыг хийж, зураг төсөл, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан төслийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

  • Шинэчлэгдсэн огноо: 9-р сар. 30, 2015

ЭХ СУРВАЛЖ: www.zasag.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж