БНСУ-д халдвар авсан хүний тоо 833-т хүрлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.24-нд нийтлэгдсэн

БНСУ-д халдвар авсан хүний тоо 833-т хүрлээ

БНСУ-д халдвар авсан хүний тоо 833-т хүрлээ

Өнөөдрийн 16.00 цагийн байдлаар БНСУ-д 231 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 833 хүн коронавирусээр халдварлаад байгаа бол долоон хүн нас баржээ. Өнөө өглөө гэхэд 161 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол үдээс хойш дахин 70 тохиолдол бүртгэгдлээ. Шинэ 70 тохиолдлын 41 нь Тегү хотоос бол 12 тохиолдол нь Гёоньсань аймгаас харин үлдсэн тохиолдлууд нь Сөүл, Бусан, Даёжион, Ульсан, Гёонги аймгаас илрээд байна.

Түүнээс гадна Princess Diamond хөлөг онгоцны хоёр Япон эрүүл мэндийн ажилчид шинэ коронавирусийн халдвар авчээ. Халдвар тархаад буй Princess Diamond хөлөг онгоц руу орсон Японы засгийн газрын эрүүл мэндийн хоёр ажилтны шинжилгээ эерэг гэрч коронавирусээр халдварлажээ. Ийнхүү тус онгоцонд ажилласан яамны зургаан ажилтан коронавирусээр халдварлалаа.


COVID-19: БНСУ-Д ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО ОГЦОМ ӨСЧ, 763-Т ХҮРЧЭЭ

Өмнөд Солонгос улсад шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг шөнийн дотор 161-ээр нэмэгдэж өнөөдөр буюу хоёрдугаар сарын 24-ний өглөөний байдлаар нийт 763 тохиолдол бүртгэгдээд байна. Шинээр бүртгэгдсэн 161-н тохиолдлын 115 нь Тэгү хотын сүмийн цугларалттай холбоотой ажээ. Тус сүмийн цугларалтанд оролцсон шинэ коронавирусийн халдвартай 61 настай эмэгтэй нийт 231 вирус халдаасан бол энэ тоо цаашдаа 1200 хүрэх төлөвтэй байгаа хэмээжээ.

Өнгөрсөн Ням гаригт Солонгос улсад онц байдал зарлан олон нийтийг хамарсан үйл ажиллагааг зогсоож Тэгү, Гваньжу зэрэг хотуудын сүмийн үйл ажиллагаануудыг хаагаад байна. Мөн БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жае-Ин онц байдал зарлаж Тэгү хот болон Чёондү аймгийг "онцгой бүс" хэмээн зарласан билээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж