ЭМЯ: БНСУ-аас ирсэн 17 иргэнийг Жаргалантад тугаарласан

Хуучирсан мэдээ: 2020.02.24-нд нийтлэгдсэн

ЭМЯ: БНСУ-аас ирсэн 17 иргэнийг Жаргалантад тугаарласан

ЭМЯ: БНСУ-аас ирсэн 17 иргэнийг Жаргалантад тугаарласан
НЭМЭЛТ: 11.00 ЦАГ
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн талаар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. "Дэлхий даяар хурдацтай тархаж буй коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Дэлхийн 29 улсад уг вирусийн халдвар бүртгэгдээд байна. Өнөө өглөөний байдлаар БНСУ-д 700 гаруй хүн халдвар аваад байна. Тус улсад хууль бусаар амьдарч буй иргэдийг үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхээр болсныг тус улсын зүгээс мэдэгдсэн. Мөн тус улсад амьдарч буй иргэд Монгол Улсад зорчихгүй гэдгээ мэдэгдээд байна. Монгол Улс өнөөдрийн байдлаар эрсдэлтэй нөхцөл байдал дунд амьдарч байна . БНСУ-аас өдөрт 600-1000 зорчигч хилээр нэвтэрдэг. Зарим зорчигчид эрүүл мэндийн ажилтнуудад хүндрэл учруулж байна. ДЭМБ-ын зааврыг зөрчиж айлаар зочлох, орон нутаг зорьж байна. Коронавирусийн халдвар сүүлийн гурван өдрийн дотор эзэн биегүй эх уурхай нь тодорхойгүй халдвар тархаж буй нь энэ нь бид цар тахлын аюулын өмнө байгааг иргэд анхаарах хэрэгтэй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас санууллаа. Монгол Улсад хоёр сар гаруйн хугацаанд коронавирусийн халдварыг тархахгүй байх талаар анхаарч ажиллаа. Бид аюулын харанга дунд амьдарч байгааг хүн бүр ойлгох шаардлагатай" гэж ЭМЯ-ны Тандалт судалгааны албаны дарга Д.Нарангэрэл хэлэв.
Эрүүл мэндийн яам 24:00 цагийн бэлэн байдалд ажиллаж байгаа. Тус яамны мэдээлснээр бүх нийтээрээ шуурхай арга хэмжээ авахгүй л бол оройтно гэдгийг онцоллоо. Тиймээс сонор сэрэмжтэй, иргэн бүр хариуцлагатай байхыг сануулав. Эрүүл мэндийн яамнаас БНСУ-д амьдарч буй иргэдтэй холбогдож, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэх мэдээлэл өгч ажиллаж байна. Эрүүл мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, мэдээллээ шуурхай солилцон ажиллаж байна гэдгийг мэдээллээ. Засгийн газраас 4.2 тэрбумд тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис авлаа. Хэрэв ямар нэг байдлаар тохиолдол бүртгэгдвэл эрүүл мэндийн салбар байгууллагууд хэрхэн ажиллах талаар зураглал гаргасан. Өчигдөр орой Жаргалантын аманд сургалтын төвд БНСУ-аас ирсэн 17 иргэнийг тусгаарлан, сэргийлэх арга хэмжээг авсан. Тусгаарлалтад байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байна. Мөн дадлагажигч 1824 эмч, АШУИС –ийн 1340 эмчийг сургасан. Шаардлагатай тохиолдолд эмнэлэг хооронд эмч мэргэжилтнүүдийг солилцоогоор шилжүүлэн ажиллуулна. Нийт 159 эмч 166 сувилагчийн мэдээллийг гаргасан. Эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангаж байна. Түргэн тусламжийн төвд мэдээлэл шуурхай удирдлагын төвд нэмэлтээр дөрвөн шугам ажиллуулж байна. Өчигдөр 08:30-01:40 цагт түргэн тусламжид 646 хүн хандаж, эмч газар дээр очсон 168 тохиолдол байна. Амьсгалын замын хурц халдварт өвчний тохиолдол буурсантай холбогдуулан түргэн тусламжийн дуудлага буурсан.
ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ Б.НЯМХҮҮ:
-ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. ХӨСҮТ-д найман хүн тусгаарлагдаад байна. Сөүл УБ чиглэлийн нисэх онгоцоор ирсэн долоон зорчигч болон Сөүлээс УБ-т ирсэн байсан нэг хүнийг тусгаарлаж нарийвчилсан шинжилгээ авч байна. Хүн бүр хариуцлагатай байж чадвал бид аюулт өвчнийг давж чадна.
Төр засгийн байгууллагууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, бэлэн байдлаа хангаж байна. Тиймээс иргэдийг амралтын өдрүүдэд сар шинийн золголтыг үргэлжүүлэн айлаар золгохгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Хэрэв Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг дагаж ажиллавал бид хохирол багатай аюулт өвчнийг даван туулж чадна хэмээн олон нийтэд уриалав.

БНСУ-ын “Korean air” агаарын тээврийн Сөүл-Улаанбаатар чиглэл дэх 2020.02.22-ны өдрийн нислэгээс гурван иргэн, мөн өөр чиглэлийн нислэгээс хоёр иргэн ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан. Эдгээр иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан талаар өнөөдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцоллоо. Одоогоор ХӨСҮТ-д найман иргэн тусгаарлагдсан бөгөөд тэдний долоо нь БНСУ-ын Тэгү хотоос агаарын тээврээр ирсэн зорчигчид юм.


Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар  11:00 цагт ээлжит мэдээлэл хийнэ. Тус яамнаас өдөр бүр коронавирустэй холбоотой бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэж, иргэдэд ДЭМБ-ын зөвлөмжийг өгч ажиллаж буй.

Дэлхий даяар хурдацтай тархаж буй коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж