Гадаад харилцааны яамны мэдээлснээр жилд 100 гаруй Монгол иргэн БНСУ-д зорчдог байна. Тус улсад коронавирусийн халдвар маш богино хугацаанд тархаж буйтай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Онцгой комисст үүрэг, даалгаврууд өгч, БНСУ-тай хийж буй нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэл өглөө.
Улсын онцгой комисс өнөөдөр /2020.02.24/ цаг үеийн асуудлаар 14:00 цагт хуралдахаар товлосон. Хуралдааны дараа мэдээлэл өгөх юм байна. Олон нийтийн зүгээс нийгмийн сүлжээгээр дамжуулан БНСУ-тай хийж буй нислэгүүдийг яаралтай цуцлах санал, шаардлагыг тавьж байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ