Улаанбаатарт 5-7 градус хүйтэн

Хуучирсан мэдээ: 2020.02.24-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 5-7 градус хүйтэн

Улаанбаатарт 5-7 градус хүйтэн

Өнөөдөр нутгийн төв хэсгээр буюу Архангай, Өвөрхангай, Булганы нутаг, Баянхонгорын хойд хэсгээр их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул, зам даваа, гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг Цаг уур орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон  говийн бүс нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж