Монгол Улс 2.6 их наяд төгрөгийн гадаад өртэй байна

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Монгол Улс 2.6 их наяд төгрөгийн гадаад өртэй байна

Сангийн яамнаас мэдээлснээр Монгол Улсын гадаад өр 2.6 их наяд төгрөгт хүрчээ. Дээрх өрийг 2.6 сая хүн амдаа хувааж үзвэл Монгол Улсын нэг иргэнд 10 сая төгрөгийн өр ногдоно гэсэн үг.

Олон улсын аргачлалаар хөөж үзвэл дээрх өр манай улсын ДНБ-ийн 34 хувьтай тэнцэж байгаа аж. Хэрвээ тухайн улсын гадаад өр ДНБ-ийн 40 хувьтай тэнцэж ирвэл аюултай буюу үндэсний аюулгүй байдал алдагдах хэмжээнд хүрнэ гэж үздэг байна.
Харин дээрх гадаад өрийг юунд зарцуулав гэсэн асуултад Сангийн яамнаас өгсөн тайлбараар бол дэд бүтцийн салбарт түлхүү “цацжээ”. Монгол Улс энэхүү гадаад өрийг 2015 оноос эхлэн төлнө. Уг өрийн хамгийн дээд талын хүү жилийн 2.5 хувиар хязгаарлагдаж байгаа бөгөөд 2020-2025 онд хамгийн их хэмжээний мөнгө төлж, тухайн жилүүдийн төсөвт ихээхэн дарамт учрах тооцоо гарсан байна.

Г.Дарь  
Гадаад өр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж