Италид 152 хүн Covid-19-ын халдвар авч, Иранд 8 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.02.24-нд нийтлэгдсэн

Италид 152 хүн Covid-19-ын халдвар авч, Иранд 8 хүн нас баржээ

Италид 152 хүн Covid-19-ын халдвар авч, Иранд 8 хүн нас баржээ

Итали улсад өнгөрөгч амралтын өдрүүдэд шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүс 152-т хүрч, гурван хүн нас баржээ. Ялангуяа Италийн хойд хэсгийн Милан хотын Ломбарди бүс нутагт 110 хүн уг халдвараар өвчлөөд байна. Энэ нь Ази тивийн улсуудаас өөр бусад улсад халдварласан хамгийн өргөн цар хүрээтэй тархалт болж байна.

Мөн Ираны эрүүл мэндийн яамнаас мэдэгдэл хийж шинэ коронавирусийн халдвар авсан хүний тоо 43-т хүрсний дотор 8 хүн нас барсан тухай мэдэгдлээ. Үүнтэй нь зэрэгцэн Иран улстай хил залгаа байдаг Турк, Пакистан, Афганистан, Армени зэрэг улсууд хилээ хааж байгаа зарлалаа. Дөнгөж саяхан Тайван улсад ахин хоёр шинэ коронавирусийн тохиолдол бүртгэгдлээ.

Ингээд та бүхэнд өчигдрийн байдлаар шинэ коронавирусийн халдвар хэрхэн тархаад байгааг зургаар үзүүлье. Хоёрдугаар сарын 23-ны байдлаар дэлхий даяар нийт 78,811 тохиолдол бүртгэгдэж үүнээс 2,462 хүн нас бараад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж