Цахимаар золгож, бэлгээ дансаар шилжүүлье

Хуучирсан мэдээ: 2020.02.24-нд нийтлэгдсэн

Цахимаар золгож, бэлгээ дансаар шилжүүлье

Цахимаар золгож, бэлгээ дансаар шилжүүлье

Монголчууд Цагаан сарын баяраа ураг садантайгаа учран золгож тэмдэглэдэг уламжлалтай ч тэр бүхний цаад утга агуулга нь хуучин жилээ эрүүл энх, сайн сайхан үдэж, шинэ ондоо орж буйн баяр юм. Уулзаж золгохын тухайд харилцаа холбоо хөгжөөгүй үед мэнд сайн байгаагаа бусдаар хэл хүргүүлж, хэлэлцсэн улс хавартаа бүр наадмаар ч золгодог байсан. Тэгвэл хүн бүр гар утастай, айл бүр интернэттэй болсон өнөө үед айл хэсч өөрийн болоод бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулалгүй, идээ амттанаа өргөө гэртээ ёслон, ахмад буурлууд, аав ээж, ахан дүүстээ ерөөлийн үгээ үүрэн холбоогоор хэлж, цахимаар золгохыг Улсын онцгой комисс, Засгийн газар зэрэг эрх бүхий байгууллагууд уриалж буй.

Улсын хэмжээнд хагас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан энэ жил цагаан сарын баярыг Ерөнхийлөгчийн зарлигаар цуцалсантай холбоотойгоор иргэдийг ахмад настан, азай буурлуудтайгаа сошиал орчинг ашиглан мэндчилж, сар шинийн бэлгийг нь хувийн дансанд шилжүүлэг хэлбэрээр хийж болох зөвлөмж өгч байгаа юм. Золголтын мөнгийг дансанд нь шилжүүлэхэд шимтгэл авахгүй гэдгийг мэдээлж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж