УОК: БНСУ-ын бүх нислэгүүдийг цуцаллаа | News.MN

УОК: БНСУ-ын бүх нислэгүүдийг цуцаллаа

УОК: БНСУ-ын бүх нислэгүүдийг цуцаллаа

УОК: БНСУ-ын бүх нислэгүүдийг цуцаллаа

НЭМЭЛТ:16.00 цаг

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.02.24/ Улсын онцгой комисст БНСУ-тай хийж байгаа нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэлийг өгсний дагуу Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж дууслаа. Хуралдаанд Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНСУ-ын нислэгийгмаргаашнаас эхлэн буюу хоёрдугаар сарын 25-ны өдрөөс ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаанд зогсоох, хязгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлснийг комисс хэлэлцэж, ирэх гуравдугаар сарын 2-ний өдрийг дуустал бүх нислэгийг цуцлах шийдвэр гаргасан байна.

ЗАМ ТЭЭВРИЙН ЯАМНЫ САЙД Б.ЭНХ-АМГАЛАН:

-БНСУ-д коронавирусийн халдвар богино хугацаанд тархаж долоон хүн нас барж, 833 хүн халдвар авсан. Монгол руу ирж байгаа эрсдэл өндөр байна гэж үзээд Улсын онцгой комисс өнөөдөр яаралтайгаар хуралдаж, Инчион болон Бусаны бүх нислэгийг гуравдугаар сарын 2-н хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Дамжин өнгөрч буй транзит зорчигчдыг Инчоны буудлаас авахаар зохицуулалтыг хийнэ. Дамжин өнгөрч буй транзит зорчигчдыг Инчоны буудлаас авахаар зохицуулалтыг хийлээ. Гуравдугаар сарын 2 хүртэл 18 нислэгийг зогсооно. Нийт 3668 хүн билет захиалсан. Солонгосын чиглэлд зургаан авиа компани нислэгээ цуцалсан. Халдварын тархалтыг газар авхуулахгүйн тулд халуунтай хүнийг онгоцоор зорчуулахгүй. Халдварын бүсээс зорчигч авахгүй байхыг онцгой анхааруулсан.

Онцлоход, БНСУ-аас ирэх 3668 зорчигч, Улаанбаатраас явах 2500 гаруй зорчигчийн билет захиалсан байсан нь ийнхүү цуцлагдаж байна. Эдгээр иргэдийн билет үнэгүй буцаах, эсвэл дараагийн удаа зорчихдоо билетээ ашиглах талаар авиа компаниудтай хэлцэл хийсэн.

Агаарын хөлөгт халуурсан хүнийг суулгахгүй, шалгалтуудаа нарийн явуулах чиглэл, халдварын бүсээс хүн тээвэрлэхгүй байх саналуудыг өмнө нь хэлсэн байсан.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ:

-Эрүүл мэндийн яам өдөр бүр мэдээлэл хийж байгаа. Бид өнөөдрийн байдлаар 143 тохиолдлыг тусгаарласан байгаа. Үүнээс гадна хөдөлгөөний хязгаарлалт хийх нь халдварыг сэргийлэх хамгийн гол арга зам гэж УОК-оос үзсэн. БНСУ-ын Ерөнхийлөгч бүх иргэдийн төлбөрийг дааж, оношилж эмчилнэ. Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам БНСУ дахь монголчуудад анхаарлаа хандуулан ажиллана. Бид урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгойлон анхаарч байна. Эрүүл мэндийн яам коронавирусийг хэрхэн оновчтой илрүүлж байна вэ гэдгийг иргэд ярьж байна. Япон улсаас оношоо давхар баталгаажуулах үүднээс уушгины хатгалгаагаар өвдсөн 60 хүнд оношлуураар үзэхэд амьсгалын замын цочмог халдвар болох нь батлагдсан.

БНСУ-ЫН ТАЛ МОНГОЛ ИРГЭДИЙГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЭЖ, ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар "БНСУ, Хятад улсад дипломат ажилтнууд байнгын жижүүр гаргаж, сэрэмжлүүлэх мэдээлэл, коронавирустай холбоотой мэдээлэл цаг минутаар өөрчлөгдөж байгаа учраас мэдээллийг шуурхай хүргэхээр ажиллаж байна. Солонгосын төр засагтай байнга холбоотой ажиллаж байгаа. Саяын шийдвэрүүдийг гаргахдаа ч Солонгосын талтай харилцаж шийдвэрлэсэн. Хамгийн гол нь бүс нутгийн улсууд уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. Зөвхөн нэг улсын дотоод байгууллага хамтраад зогсохгүй, бүс нутгийн улс орнууд хамтарч ажиллах зайлшгүй шаардлага үүсч байгаа бөгөөд өөрийн улсын иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.  Израйл, Шинэ Зеланд улсууд хилийн хязгаарлалтаа хийж эхэлсэн. АНУ, Австрали иргэддээ БНСУ руу зорчихгүй байхыг анхааруулж байна. Солонгос улс руу зорчоод ирсэн хүмүүсийг 14 хоног тусгаарлаж байгаа. Бид ярилцаж байгаад мөн ийм арга хэмжээ авна" гэдгийг онцоллоо.

Гадаад харилцааны яамнаас дипломат ажилтнууд уртасгасан цагаар ажиллаж байна. БНСУ дахь Элчин сайдын яам болон онгоцны буудал дээр Консулын ажилтнууд ажиллаж, иргэдэд мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэн ажиллахад анхаарч байна. БНСУ-ын төр засагтай харилцаа холбоотой ажиллаж байна гэдгийг Гадаад харилцааны яамны сайд мэдээллээ. Гадаад харилцааны яамнаас БНСУ дахь монгол иргэдэд анхаарал хандуулж, эрх ашгийг нь хамгаалах чиглэлээр ажиллана гэдгийг тодотголоо. Энэ хүрээнд БНСУ дахь монголчууд эмнэлэгийн тусламж авахад ямар нэгэн эмнэлгийн төлбөр авахгүй гэдгийг тус улсаас мэдэгджээ. БНСУ-ын визний асуудалтай холбогдуулан ТЭГҮ хотоос ирж буй иргэдэд болон зорчих иргэдэд түр хугацаанд виз олгохгүй. БНСУ-д визний зөрчилтэй иргэдийг тус улсаас ойлгож ажиллах зохицуулалт хийсэн, мөн гэрээт ажилчдын хугацааг 50 хүртэлх хоногоор сунгажээ.

АМРАЛТ СУВИЛЛЫН ГАЗРУУДЫГ ТУСГААРЛАХ БАЙР БОЛГОНО
Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар аймаг орон нутгийн Засаг дарга нарт шаардлагатай тохиолдолд амралт сувиллын газруудыг тусгаарлах байр болгох орчин нөхцлөөр хангах шийдвэр гаргалаа. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр ОБЕГ-ын Жаргалантын аманд байрлах сургалтын төвийг тусгаарлах байр болгож, Тэгү хотоос ирсэн 17 Монгол иргэнийг тусгаарлаад байна. Эдгээр иргэнийг халдварын голомтот бүс нутгаас ирсэн гэдэг утгаар түр хугацаанд эмчийн хяналтад байлгахаар болжээ. Одоогоор биеийн байдал нь сайн байгаа юм байна.
Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаан Солонгос иргэний хоёр нь гилэнмаа, хоёр нь Монгол Улсад байнгын оршин суудаг юм байна. Тэдний шинжилгээний хариу одоогоор гараагүй байгаа аж. Баярын өдрүүдэд хот хоорондын тээврийн хэрэгслийг бүрэн хязгаарласантай холбогдуулан Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө. Энэ үеэр төрийн алба хаагчдад үйлчилж буй тээврийн хэрэгслүүдийг камераар тусгайлан хянаж байгааг онцлов.
УЛААНБААТАР ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАН:
-Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр баярын өдрүүдээр найман чиглэлд төрийн алба хаагчдад үйлчилгээ үзүүлж байгаа. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарласан. Тусгай үйлчилгээ үзүүлэх автобуснуудад камераар хяналт тавин ажиллаж байна. Баяр ёслолын өдрүүдээс хойш тээврийн хэрэгслүүд үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчдэд гар ариутгал болон халдвараас урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ. Мөн Нийслэлийн орох гарах 12 чиглэлд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Онцгой комиссын зөвшөөрлөөр зайлшгүй нэвтрэх шаардлагатай иргэдийг нэвтрүүлж байна. Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид орох гарах цэгүүдэд тандалт хяналт тавьж, тээврийн хэрэгслийг хөдөлгөөнийг хянаж байна. Мөн төрийн алба хаагчдыг гадаадын улс орнуудад зорчихгүй байх шийдвэрийг гарган хэрэгжүүлж байна.

НЭМЭЛТ: 14.00 ЦАГ

Улсын Онцгой комиссын дарга, шадар сайд Ө. Энхтүвшингээр ахлуулсан комисс хуралдаж байна. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

Улсын Онцгой комисс:

  • Шинэ коронвирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ
  • БНСУ дахь Монгол Улсын иргэдтэй холбоотой арга хэмжээ
  • БНХАУ-аас ирэх Монгол Улсын иргэдийн асуудал болон нүүрс, газрын тосны тээвэрлэлтийн нөхцөл байдал
  • Экспортын зарим арга хэмжээ
  • Цагаан сарын өдрүүдээр автозам хязгаарласан арга хэмжээнүүдийг хэлэлцэнэ.

БНСУ-аас Улаанбаатарын чиглэлд 4284 зорчигч Монголд ирэх билет авсан байгаа бөгөөд БНСУ-Улаанбаатар хоорондын нислэгийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд түр хязгаарлах саналыг Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргаад байгаа аж.


УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ӨНӨӨДӨР ХУРАЛДАНА

Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчдын ажилласан байдал, тулгамдаж буй асуудлын мэдээллийг сонсож шийдвэр гаргахаар Улсын Онцгой комисс өнөөдөр 14.00 цагт хуралдана.

Монгол улсын хэмжээнд улс, хотын чанартай автозамын зорчих хөдөлгөөнийг өчигдөр буюу цагаан сарын баярын битүүний өдрөөс хааж хяналтад аваад байна. Улсын хэмжээнд 336 хяналтын цэг байгуулж 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэл ажиллаж байна. Ард иргэд алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, хот хоорондын зорчих хөдөлгөөн хийхгүй, баярын өдрүүдэд гэр бүл, эрүүл мэндээ хамгаалж, цахимаар золгож иргэний нийгмийн үүргээ гүйцэтгэхийг Улсын онцгой комиссоос уриалж байна.

Б.ЦЭЦЭГ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Тулга 2020-02-24 103.229.122.71

Энэ солонгосуудын зарц гар хөл болсон иссүсийн сүмүүдэд хяналт тавидаг газар гэж монголд байна ууэнэ бүр эрээ цээрээ алдаж байна дэлхий долоо хоноод сөнөнө ээж бурхан ирсэн орж үз гээд явах блосон шүү орос 14дүгээр сургуулийн хойно байдаг сайн мэдээний сүмээр би жишээ авч байна шүү юуманд хэмжээ хязгаар гэж байдаг одоо юм бодох цаг нь аль хэдийний болжээ

Avatar

Зочин 2020-02-24 202.126.89.223

zuv zuv. ug ni erthen arga hemjee avah heregtei bsan yum

Avatar

Зочин 2020-02-24 116.84.110.1

Дамжин нисэх ххүмүүсээ яаж зохицуулсан юм.бид нар энд миат ын хүнээ хайгаад явж байна.яг одоо.2020.02.25 10:40 Инчеон

Avatar

Зочин 2020-02-24 116.84.110.1

Yдам

Avatar

Paвcaл 2020-02-24 73.42.213.129

Инчеоноор дамжин Америкас ирэх буцах хүмүүс яах бол? Хүлээж авахгүй юу эсвэл тусгаарлах уу? Тал талдаа 14 хоног каринтинлагдаад 1 сар алдаа уу?

Avatar

Зочин 2020-02-24 192.82.70.184

Тийм

Avatar

nomerloj 2020-02-24 132.194.13.89

tegsh un

Avatar

durbuljingiin zarchmaar ezlen tyremgiilj,UBCHIN XALDAAJ bn 2020-02-24 132.194.13.89

#34
21

Avatar

gadnii xyns,GADNIIXANIIG OPUULAXGYI BX 2020-02-24 132.194.13.89

UBCHIN ZOBLON

Avatar

UBCHIN XALBAR,kostum umsuj SHAAJ GYIXBII. 2020-02-24 132.194.13.89

XAANA BALIAR UYM BN.

Avatar

Зочин 2020-02-24 98.204.176.20

To late

Avatar

Ээгий 2020-02-24 64.119.16.231

Одоо яаралтай Японы нислэг түр хаах хэрэгтэй байна

Avatar

Зочин 2020-02-24 223.38.21.163

Odoo tohioldol ni ulam ihseegui bgaa deer butsah irgedee avaad tuslaarlaad hyanah heregtei bish uu. Ulam ikhseed bval yah gej …neg udur irgedee avah l heregtei bolno biz de.

Avatar

Зочин 2020-02-24 66.181.181.61

Халууны эм уугаад л ороод ирж байгаашт

Avatar

21 2020-02-24 202.131.225.197

БНСУ-д коронавирусийн халдвар богино хугацаанд тархаж долоон хүн нас барж, 793 хүн нас барж байна HAHAHA

Avatar

Зочин 2020-02-24 1.247.176.141

Haha~? 🖕😡

Avatar

Зочин 2020-02-24 192.82.70.184

Цаашид солонгос иргэдийг оруулахгүй хчзгаарлах хэрэгтэй.

Avatar

зочин 2020-02-24 182.160.36.174

7хон хоног цуцлаад байхдаа яадаг байнаа, 3 сарын 30 хүртэл цуцлаачээ

Avatar

Зочин 2020-02-24 122.201.24.253

Засвар хийгээрэй!

"долоон хүн нас барж, 793 хүн нас барж байна."

Avatar

Хүннү 2020-02-24 202.179.25.125

Энэ мэдээг уншаад 7 хүн нас барчхаж мөн одоо 793 хүн нас барж байгаа юм байна. Ингээд Солонгосд халдвар авсан хүмүүс дуусан байна. Манайх дууссаны дараа нислэгээ зогсоох гээд хүлээгээд байж л дээ. Бид түүнийг нь мэдэхгүй “Солонгосын нислэгээ зогсоогооч, хилээн хаагаач” гээд тал талаас нь орилоод байсан байна. Төрийн мэргэн ухааныг гүнээ хүндэтгэнэм. Одоо хэдүүлээ дуугай л байцгаая шал дэмий орилж байж нисэж байсан юмыг нь хориулчихлаа.

Avatar

Зочин 2020-02-24 66.181.187.48

Emee sain uu medrel mini

Avatar

Зочин 2020-02-24 103.212.117.248

Шар хувалзнуудаас байшинг хурааж аваад эмнэлэг болго

Avatar

Зочин 2020-02-24 192.82.70.184

Сллонгосын христүүдээс байшинг хураан авч эмнэлэг болго.

Avatar

Зочин 2020-02-24 42.150.41.233

Нислэгүүдийг цуцалсан нь үнэхээр зөв юм болжээ. Ашгүй дээ

Avatar

Зочин 2020-02-24 202.55.188.36

Мэдээгээ зөв бичиж нягтлаач. 793 хүн нас барсан гэчихэж.

Avatar

Enkhee 2020-02-24 103.212.118.126

Ail hesehee uursduu l bolichih l doo hun bur l asuudliig zasag shiidne gej bodood hereggui zuvhun uuruus chin hajuud bga humuusees l shaltgaalnaa

Avatar

Солонгосоос 2020-02-24 59.9.159.31

Тер ард тумнээ хамгаалах ундсэн уурэгтэй, бух хумуус хичээж бна. Хаах гэдэг ганц аргаар Хэтэрхий суржигнэж ард тумнийг айлгах замаар ажиллахаа болих хэрэгтэй. Солонгосын засгийн газар онцгой зарлаж, вирусын даруй зогсооно гэж бн, хегжилтэй улс чадах л байх. Шуурхай эмчилгээнд орох Евчин зовлонтой иргэдээ яах гэж байгааг бас л бодох естой шуу

Avatar

Zochin 2020-02-24 103.229.122.106

News.mn hamgiin shuurhai site yaltchgui mun.

Avatar

Отгон 2020-02-24 66.181.161.37

Эрсдэлтэй асуудал бүрт асуудлыг УОК хуралдаж хурдан шуурхай арга хэмжээ авч байгаа төр засгийн удирдлагуудад эрүүл мэндийн дарга удирдлага мэргэжилтэнгүүдэд чинь сэтгэлээсээ талархал илэрхийлье.Ажилд нь амжилт хүсье

Avatar

zochin 2020-02-24 103.57.93.112

nisleguudee xaa 30 xonog xotoos zaiduu tusgaarlaj shinjilgee avaad tusgaarlaj baigaad oruul daxin shinjilgee avaxad ni ilerch baigaa toxioldol baina shuu negent xurungu mungu zrj baigaa yum chin naidvartai yum xiisen ni deer

Avatar

Zochin 2020-02-24 103.229.122.106

Ih l udaan hudulj bnada

Avatar

монгол хүн 2020-02-24 202.21.109.120

ЭНЭ "ИХ МЭДЭГЧ" НАРЫН УХААН ЭНҮҮН ДЭЭРЛ НЭГ ХАРАГДАНА ДАА. ТАХАЛ АВЧИРАН ТАРААХ УУ ТАЛ ТУСДАА БОЛГООМЖТОЙ БАЙХУУ. ЭД НАР Ч ДЭЭ ИХ ХУРАЛДАА Л ЭРГЭН ЭРГЭН СОНГОГДОХЫГОО УРДААР БОДНО БИЗДЭЭ, ХЭ ХЭ. УГ НЬ УХААНТАЙ ЗОРИМОГ ШИЙД ГАРГАХ ЦАГ Ч ХЭДИЙ НЬ БОЛЧООДЛ БНДА

Avatar

zochin 2020-02-24 192.82.71.55

Hiij baigaa ajliig demjeech mongolchuudaa ene ubchin hen guaigch ylgahgui gedgiig medej bgaa biz dee har energer bulahaa bolioroi

Avatar

Зочин 2020-02-24 66.181.187.48

Mash udaan shiidver gargaj baina udurt 600-1000 mongol solongos hun irj baina. Yugaa huleegeed iim udaan shiidver gargaj baina aa. Monglchuudaa tusgaarlaj gadniihaniig shuud butsaa. Ingej gadnaas humuus oruulah baisan bol yundaa tsgaan sariig zuvshuurch zamaa haaj surjignesen ym bee.

Avatar

Эрка 2020-02-24 139.5.219.217

Үхсэнээ хэлэлцдэг юм шууд агаарын хилээ хаалдаа дуракуудаа. Бүр шаардлагтай нь европоор дамжин биз дээ. Өвчингүй блд жаргал гэж ……

Avatar

Zochin 2020-02-24 66.181.177.203

Avtomashingui udur bolgoochee, hotod hul hudulguun ih baina shdee, zolgolt hiij ail hessen humuus end tend yavj bna, Bas agaariin zamaa nen yaraltai haagaachee,

Avatar

Зочин 2020-02-24 202.126.88.152

ХОТ ДОТОРХИ ЗАМАА ХААХГҮЙ БӨӨН ЗОЛГОЛТ БОЛООД БАЙХАД .

Avatar

Зочин 2020-02-24 192.82.67.100

Шийдвэрээ хурдан гаргаач ээ!!!

Avatar

Ganbaa 2020-02-24 64.119.24.96

Bitgii surjigneed bai.Yu ch boloogui baikhad. balai yumnuud

Avatar

Zochin 2020-02-24 66.181.177.203

Uridchilan sergiilelt

Avatar

ИРГЭН 2020-02-24 202.126.89.123

ЗАРИМ МАНГАРУУД ГАДУУР ШИНЭЛЭЭД ЯВЖ БАЙНА. ТЭНЭГ МУЛГУУ ГЭЖ ХЭЛЭХЭД БАГАДАХААР БАЙНА ДАА. ИЙМ ИРГЭД ҮЙ ОЛОН БАЙГАА БОЛОХООР МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ БАЙНА. НЭГ УДАА ТӨР ЗАСГИЙН ШИЙДВЭРИЙГ ЯГШТАЛ БИEЛҮҮЛЖ БОЛНОО ДОО.

Avatar

meedee 2020-02-24 59.153.85.93

одоо л их эвгүй болж эхэлж байна даа нислэгээ зогсоохуу.4000 гаруй хүнээ багтаах эмнэлэг хяналтын байгууламж барих уу?

Avatar

зочин 2020-02-24 182.160.37.116

15.00 цагийн байдлаар хоёр онгоц ирж байна, ингээд аваад л байх уу

Avatar

Зочин 2020-02-24 182.160.35.186

Хожимдсон болуу гэж айж байна даа. Кориа-гаас монгол , Солонгос хэдэн зуун хүн ирээд байгаа гэсэн . Тэд хөдөө явдаггүй юм аа гэхэд УБ чууд болон гэр бүлдээ аюултай биш үү?

Avatar

Зочин 2020-02-24 192.82.67.100

Солонгосын нислэгийг хаа!!!

Avatar

Зочин 2020-02-24 202.55.188.82

Солонгосоос бас вирустай орнуудаас ирэх Нислэгүүдийг түр зогсоох хэрэгтэй

Avatar

Зочин 2020-02-24 202.9.46.29

Delhiin olon uls Korea nislegiig tsutsalj bn. Shiidvertei baihaas oor argagyi.

Avatar

Зочин 2020-02-24 202.21.108.195

Гадуур үр хүүхдээ дагуулсан айл хэсэж яваа хүмүүс олширлоо. Өнөөдрөөс эхлэн шинийн 2, 3 ныг дуустал нийслэлд хөдөлгөөнийг нийээр нь хаамаар байна. Яг Хятадын араас орлоо шүү.

Avatar

Орон нутгын зам хааснаа үргэлжлүүл 2020-02-24 192.82.76.170

Хязгаарлалтаа шинийн 15 дуустал үргэлжлүүл. Шинийн 4-нөөс уяа нь алдуурсан мэт л болно шүү

Avatar

zochin 2020-02-24 64.119.26.74

nutag negtnee avchirah l heregtei, harin undes buruutniig end avchirch haldvar taraah hereggui

Avatar

Зочин 2020-02-24 64.119.22.22

MIAT zevuun yum be, solongosuudyg avchraad mongolchuudyg tend n uldeesen bna lee, hogiin kompani ve!

Avatar

Зочин 2020-02-24 122.201.21.221

Nislegee zogooj ugnu uu tur zasag min ee

Avatar

Зочин 2020-02-24 82.235.199.168

Бүх нислэгээ хаах цаг нь болжээ.
Хоцорвол их том гарз учирснаа өнөөдрөөс эхлэн хаах хэрэгтэй бүх нислэгийг зогсоож их буян болоорой төр засаг минь

Avatar

Зочин 2020-02-24 180.129.25.36

Heleltseh asuudal dr nislegiig zogsooh alga bna

Avatar

Irgen 2020-02-24 64.119.27.98

Solongostoi tur hugatsaagaar hil haana uu

Avatar

Зочин 2020-02-24 192.82.67.127

Со аягүй хэцүү болжээ Хилээ хаая.Монголчууд минь эвтэй найртай байж сонор сэрэмжтэй байнгийн бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Avatar

zochin 2020-02-24 59.153.112.164

za odoo solongos yapon evropoos irj baigaa ulsuudiig oruulax shaardlaga baina uu xilee xaasan ni deer bishuu 5 sar xurtel l

Avatar

Зочин 2020-02-24 64.119.22.22

Havar zun bur ayultaii, virus teegch juulchid irne, buh gadnyhnyg gargah heregtei

Avatar

Зочин 2020-02-24 64.119.22.22

Mongold ugaasaa hogiin gadaaduud l irdgiin

Avatar

Зочин 2020-02-24 202.126.89.160

Солонгос, японы нислэгүүдээ зогсоохгүй бол аюул дагуулах нь ээ, оройтсон ч байж мэднэ шүү!!!

Avatar

Zochin 2020-02-24 202.21.108.141

Yum juulchid ve juulchdiin hodolgooniig zogsoo. Isreal ochson solongosiin juulchid 18-aalaa corona haldbartai bsn gedgee nutagtaa ochood medsen gejiine shd

Avatar

Иргэн 2020-02-24 202.70.34.70

СОЛОНГОС БҮЛЭГ ЖУУЛЧИД БӨӨН БӨӨНӨӨРӨӨ ЯВЖ БАЙНАА, БОЛЖ БАЙГАА ЮМ УУ?????? Е-МАРТ, ГОВИЙН ДЭЛГҮҮРЭЭР ХАШГИЧИУЖ ОРЛОЛДСОН ХҮМҮҮС, МАСК ЗҮҮСЭН ХҮН НЭГ Ч АЛГА, ЯМАР КОМПАНИ ОРУУЛЖ ИРЭЭД БАЙГАА ЮМ БЭ? ХЭН ЗӨВШӨӨРСӨН ЮМ БЭ?

Avatar

Зочин 2020-02-24 64.119.22.22

Juulchny kompaniud deer n end amidardag viztei so.nar bdag gene, zasag barij bgaa hogiin yumnuud l bizneseer hujaa, solongosuudyg avchirdag shd

Avatar

Зочин 2020-02-24 64.119.21.235

Оройтож хуралдаж байна. Ер нь л шийдвэрүүд оройтож гарч байна. Цагаан сарын өмнөх өдөр ахмадуудад банк зээл тарааж бөөгнөрүүллээ. Ил задгай захууд ажиллуулдаг нь бүр буруу. Солонгосоос ирж байгаа онгоцыг хязгаарлах асуудал бас оройтлоо.

Avatar

Зочин 2020-02-24 202.21.108.195

Хожимдсын биш байгаа гэж айж байна. Гэрээсээ бүү гар. Цагаан сар уй гуниг авчрах ёсгүй.

Avatar

Зочин 2020-02-24 182.160.2.94

Solongosoos ongots buuhiig hezee horigloh ve???

Avatar

Зочин 2020-02-24 66.181.161.27

Та нар энгэж байхййар хилээ нислэгээ хааж чанга баримталж хэниигч оруулахгүй бол улаанбаатартаа шинэлж болоно шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж