Робот жүжигчин гол дүрд тогложээ

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Робот жүжигчин гол дүрд тогложээ

Япон бол роботын хөгжүүлэлтээр дээгүүрт бичигддэг орон. Тус оронд робот асрагч, зөөгч, хүлээн авагч зэргийг ажиллуулж буй тухай мэдээлэл цацагддаг. Харин энэ удаад уран сайхны бүрэн хэмжээний кинонд робот жүжигчин гол дүрийг бүтээжээ.

“Sayonara” нэртэй уг киноны гол дүрд яг хүн шиг гадаад төрхтэй Geminoid F нэртэй робот тогложээ.

Уг робот нь инээмсэглэж, нүүрний хэсгүүдээ сэтгэл хөдлөлтэйгээ холбон хөдөлгөж, ярьж дуулж чаддаг байна.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж