Ухаалаг системийг гэрлийн шонд суурилуулжээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ухаалаг системийг гэрлийн шонд суурилуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Ухаалаг системийг гэрлийн шонд суурилуулжээ

БНХАУ-ын Шанхай хотод үнэгүй wifi цацагчтай, онцгой байдлын дуудлага, цахилгаан тээврийн хэрэгслийн мэдээлэл, гар утас цэнэглэх үзүүр, мэдээллийн лавлагаа авах зэрэг олон боломжуудтай ухаалаг системийг гэрлийн шонгуудад суурилуулжээ.

Ингэснээр гудамжинд явж буй энгийн иргэд уг шон дээрх төхөөрөмжийг ашиглан өөрт хэрэгтэй мэдээллээ авах, гар утсаа цэнэглэх, түргэн тусламж дуудах зэрэг боломжтой болж байгаа юм.

Одоогоор цөөн хэдэн гэрлийн шонд байрлуулаад байгаа энэхүү төхөөрөмжийг тун удахгүй машины зогсоол, замын самбар, мэдээллийн дэлгэцүүдэд байрлуулах гэнэ. Түүнчлэн ухаалаг гэрлийн шонд дээрх үйлчилгээнээс гадна агаарын чанар хэмжигчийг нэмэхээр төлөвлөөд байгаа аж.

Т.МӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс