Английн премьер лигийн 11 дүгээр тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийг хааж “Тоттенхэм” талбайдаа хүснэгтийн ёроолд яваа “Астон Вилла” клубыг хүлээж авч, 3:1-ээр буулгаж авлаа.
Тоглолтын 3 дахь минутад Дембеле тооны харьцааг нээсэн бол Деле Алли нэгийг нэмсэн. Харин 79 дэх минутад Айю тооны харьцааг ойртуулсан ч Харри Кейн 90+3 дахь минутад эцсийн цэгийг нь тавьж, багтаа гурван оноо авчирчээ. Ийнхүү улирлыг тааруу эхлүүлүүлсэн Харри Кейн хоёр тоглолт дараалан гоолдлоо.
Эх сурвалж: www.mminfo.mn