Сургуулийн сурагчаас эхлүүлээд УИХ-ын гишүүн нь хүртэл тоглодог Candy Crush тоглоомыг хөгжүүлэгч King Digital Entertainment компанийг Activision Blizzard худалдан авсан тухайгаа зарлалаа.
Энэхүү наймааны үнийн дүн 5,9 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Ингэснээр Activision Blizzard компани өнөө цагийн хамгийн олон хэрэглэгчтэй гар утасны тоглоомуудын нэгийг эзэмших эрхтэй болж байгаа юм. Худалдаж авсны дараа King Digital Entertainment компанийг татан буулгахгүй, өөртөө нэгтгэн ажиллуулах тухайгаа мөн мэдэгдсэн байна.
Т.МӨНХ