Цэдор Лхамын битүүний хурлыг хурна

Хуучирсан мэдээ: 2020.02.23-нд нийтлэгдсэн

Цэдор Лхамын битүүний хурлыг хурна

Цэдор Лхамын битүүний хурлыг хурна

XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийг угтан Гандантэгчэнлин хийдэд бүтүүний орой ном хурдаг уламжлалтай. Өвлийн адаг сарын битүүний үдшээс эхлэн шинийн нэгний өглөөний наран мандах хүртэл хурдаг Цэдэр номыг жилдээ ганц удаа уншдаг ажээ. Энэ нь Цэдэр Лхам бурхан ертөнцийг эргэж байна гэж үздэг түүхтэй учраас тухайн өдөр тахиж байгаа хэрэг юм байна.

Энэ хуралд суусан сүсэгтэн олон ирэх жилд барцадгүй амар амгалан байх ерөөлтэй ч энэ удаад олон нийтийг ирэхгүй байхыг МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц айлдсан.

Корона буюу COVID 19” вирусийн дэгдэлттэй холбоотой хорио цээрийн дэглэмийн энэ цаг үед олныг хамарсан арга хэмжээ зохиохыг албан ёсоор хорьсон тул Монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд хурах Цэдор Лхамын битүүний хурлыг МҮОНРТ түмэн олондоо шууд дамжуулан хүргэх тул сүсэгтэн олон цэнхэр дэлгэцээр сүсэглэн, хурлаа даган баясана уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
241
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж