ОХУ худал мэдээлэл тараагаагүй гэв

Хуучирсан мэдээ: 2020.02.23-нд нийтлэгдсэн

ОХУ худал мэдээлэл тараагаагүй гэв

ОХУ худал мэдээлэл тараагаагүй гэв

Олон нийтийн сүлжээнд шинэ төрлийн коронавирусийн халдвар буюу ‘covid-19’ өвчний талаар ОХУ худал, ташаа мэдээлэл тарааж байна гэх буруутгалыг Москва эрс үгүйсгэлээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мариа Захарова хэлэхдээ “АНУ-ын буруутгал бол санаатай худал түүх” хэмээн мэдэгджээ.

АНУ-аас коронавирусийн халдварыг зориудаар тараасан гэх мэдээллийг Оростой холбоотой хаягуудаас тарааж байна гэж Вашингтон буруутгасан юм. АНУ-ын төрийн департментын төлөөлөгч Филип Рикер Бямба гаригт мэдээлэхдээ “Твиттер, Фейсбүүк, Инстаграмын олон мянган хаягаас Хятадтай хийж буй худалдааны дайныг сэвэх зорилгоор вирус тараасан гэх мэдээллийг цацаж байна. Энэ бол ОХУ-ын найруулсан “жүжиг” хэмээсэн аж. Интернэтээр тархаж, олон хэлээр орчуулагдсан тус мэдээлэлд АНУ-ын тэрбумтан бизнесмен Билл Гейтсийг оролцсон гэж бичжээ.  Тус мэдээлэл нэгдүгээр сарын дунд үеэс коронавирусийн халдвараар гурав дахь хүн нас барсны дараа цацагдаж эхэлсэн аж. Улмаар энэ мэдээллээс болж Африк, Азийн зарим орнууд Барууныг сэжиглэн хардаж байна хэмээн Филип Рикер мэдэгджээ.

Коронавирусийн халдвараар өнгөрсөн арванхоёрдугаар сараас хойш Хятад болон дэлхийн 30 шахам улсад 78 мянга орчим хүн халдварлаж, 2000 гаруй хүн нас бараад буй юм. Уушгины үрэвсэл үүсгэдэг коронавирусийн халдвар анх Хятадын Ухань хотод гарсан юм.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж