Улсын онцгой комисс шинийн хоёронд хуралдана

Хуучирсан мэдээ: 2020.02.23-нд нийтлэгдсэн

Улсын онцгой комисс шинийн хоёронд хуралдана

Улсын онцгой комисс шинийн хоёронд хуралдана

Улсын Онцгой комисс шинийн хоёронд буюу хоёрдугаар сарын 25-нд хуралдаж, коронавирусийн тархалтаас сэргийлэн авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, шаардлагатай тохиолдолд зарим шийдвэр гаргах аж.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрөөс орон нутгийн бүх замыг хаасан. Улсын Онцгой комисст ирүүлсэн мэдээллээр улсын хэмжээнд бүх авто замыг хааж хяналтад авчээ.  Улсын хэмжээнд нийт 336 хяналтын цэг байгуулж 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллаж буй юм байна.

Мөн Улаанбаатар хотын хэмжээнд сая шинийн баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно. Гэхдээ бэлэн байдлын зэргийг хангуулах зорилгоор хяналт тавин ажиллах алба хаагчдад зориулж, тусгай үйлчилгээний автобусаар үйлчлэх болсон. Уг автобусаар үйлчлүүлэх алба хаагчид ажлын үнэмлэхээ шалгуулж үйлчлүүлэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж