Хөл хориог сунгаж, Засаг даргыг огцруулав | News.MN

Хөл хориог сунгаж, Засаг даргыг огцруулав

Хөл хориог сунгаж, Засаг даргыг огцруулав

Хөл хориог сунгаж, Засаг даргыг огцруулав

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын нийгэм, улс төрийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Шинэ коронавирус /COVID-19 /-ээс сэргийлэх зорилгоор Засгийн газар лхагва гариг/2020.02.19/-ын хуралдаанаараа хөл хорионы хугацааг гуравдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэхээр болж, шийдвэрлэв.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор өмчлөлийн хэлбэрээс үл шалтгаалан бүх шатны сургууль, цэцэрлэгийн хөл хорионы хугацааг сунгаж, дөрөв, тавдугаар сарын долоо хоног бүрийн Бямба гаригт нөхөж хичээллэн, зуны амралтад өөрчлөлт оруулахгүйгээр зохицуулахаар боллоо.

Мөн сар шинийн баярын өдрүүдэд хот хоорондын тээвэр, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсоов.

Хятад руу иргэд зорчих, Хятадаас ирэх зорчигчийн урсгалыг ч хаалаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийх үеэрээ “COVID-19-ын халдвар зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл өндөр байна” гэдгийг тодотгосон юм.

Дээрх шийдвэр гарснаас хойш COVID-19-ын халдвар Хятад улсад намжих төлөвтэй болсон ч Монгол Улсын иргэд хамгийн олноор ажиллаж, амьдардаг БНСУ-д халдварын тархалт эрчимтэй нэмэгдсээр 556-д хүрч, дөрвөн хүн нас барсан нь Монгол хүн бүр сэрэмжээ дээшлүүлж, хайртай хүмүүсээ хамгаалахын тулд хариуцлагатай байх сонголтын өмнө авчраад байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргыг огцруулав

Чоно борооноор гэгчээр бүх нийтийн анхаарал COVID-19-рүү чиглэсэн үед МАН-ынхан сандал ширээний төлөөх тэмцлээ үргэлжлүүлж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Бат-Эрдэнийг огцруулав.

Энэ үйл явдлыг Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид “УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы албан тушаалын төлөөх улайрал” гэж мэдэгдсэн юм.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурал нь 35 төлөөлөгчтэй, 30 нь МАН, тав нь Ардчилсан намаас сонгогджээ. Тэдний төлөөлөл Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Бат-Эрдэнийг огцруулах саналыг хоёрдугаар сарын 3-нд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргадаа мэдүүлж, энэ асуудлыг гуравдугаар сарын 16-нд хэлэлцэхээр тов тогтоосон аж. Гэвч дээрх хугацааг хүлээж тэвчилгүй, 18 төлөөлөгч нь хоёрдугаар сарын 19-нд хуралдаж, Засаг дарга Ж.Бат-Эрдэнийг огцруулах шийдвэр гаргасан юм байна. Шийдвэр хууль зөрчсөн талаар тэд хоёрдугаар сарын 20-нд хэвлэлийнхэнд мэдээлэл хийв.

Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч  Д.Мөнхтөр “Ажил албан тушаалын төлөөх хэдэн хүмүүсийн хувийн амбиц хэрээс хэтэрлээ. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн  тухай хуулийн олон заалтаар дүүргийн Иргэдийн  төлөөлөгчдийн хурлыг тусгай субъект гэж заасан байдаг. Харин Чингэлтэй дүүрэгт дээрх заалт үйлчлэхгүй байна. Хэсэг бүлгээрээ нууцаар цугласнаа  чуулган  гэж нэрлэдэг болж. Ээлжит бус чуулган зарлах нь хуулиараа  бүх төлөөлөгчдийн 3/2 нь  буюу 24 төлөөлөгч цугласнаар  хуралддаг. Ээлжит бус чуулганыг хэн нэгэн бүлгийн дарга  хэн нэгэн төлөөлөгч дураараа чуулган болгочихъё гээд  гарын үсэг зураад явчихдаг ч зүйл биш. Энэ бүгдийг зохион байгуулж байгаа хүн бол Т.Аюурсайхан. Чи одоо болио. Намын дүрэм журам хамаагүй гээд Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга болсон бол өнөөдөр  Монгол улсын хууль дүрэм журам хамаагүй гээд дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийг талцуулж, бүр Засаг даргыг огцрууллаа. Мөрөөрөө  байгаа төлөөлөгчдийг хооронд нь талцуулж хооронд нь хуваахаа боль” гэсэн юм.

Чингэлтэй дүүргийн Засаг даргыг огцруулангуут нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Н.Батсүмбэрэл гэх “цүнхчин”-г сэлгэн томилов.

Говь-Алтай аймгийн Засаг даргыг огцруулав

Ерөнхий сайд захирамж гаргаж, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг огцруулав. Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Б нь хоёрдугаар сарын 19-ний 04. 20 цагийн орчимд машиндаа нас барсан байдалтай олдсон. Нас барсан шалтгаан нөхцөл эцсийн байдлаар тодорхой болоогүй байгаа. Гэхдээ хэрэг явдал гарахын урьд шөнө гэртээ байсан Б-г Засаг дарга нь дуудсан. Мөн Говь-Алтай аймгийн Цагдаагийн газраас хэрэг явдлыг шалгах шатанд удирдлагууд нь ажлын байрандаа архидан согтуурсан гэдгийг тогтоогоод буй.

Хоёр жилийн өмнө Зам тээврийн хөгжлийн яамныхан ажлын байран дээрээ архидан согтуурсны улмаас газрын дарга нь нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Энэ хэрэг явдалтай холбогдуулж Засгийн газраас ажлын байранд архидан согтуурах, архи, согтууруулах ундаа хадгалахыг тус, тус хориглосон юм.

Мөн шинэ коронавирус /COVID-19 /-ээс сэргийлж улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжсэн байхад ажлын байрандаа архидан согтуурсан, хүний амь эрсэдсэн зэрэг ноцтой хэрэг явдал болсон тул Засаг даргад нь хариуцлага тооцож, хоёрдугаар сарын 20-нд огцруулав.

Иймээс Говь-Алтай аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр орлогч дарга Ж.Ганбат нь ажиллах болов.

Г.ХОРОЛ

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-02-23 66.181.168.81

Наад орлогч Ж.Ганбат чинь архи уулцаагүй юмуу.Бас балгадаг л гэдэг шүүдээ

Avatar

Зочин 2020-02-23 192.82.77.214

Orkhon aimgiin zasag dargyg yagaad ogtsruulahgui bgaa yum bee?

Avatar

To 2020-02-23 64.119.26.127

zasag dargaa erdenebat gej baisan San nere zov bich Tom already bn

Avatar

Зочин 2020-02-23 202.55.188.84

Монголыг минЬ Бурхан тэнгэр ивгээж байна аа. Аймшигтай тахал орж ирж байж сандал ширээний үнэ цэнэ хэр өчүүхнийг ойлгох юм байх даа 🙁

Avatar

Зочин 2020-02-23 72.196.192.250

MAN-iin mangas tergvvnii zaluu Ayursaihan mandtugai! MAN-d iim l hvmvvs ih hol yavdag daa.

Avatar

Зочин 2020-02-23 146.115.163.21

Juhaa ruu orj garahoig boliloo geed l bhiin. Getel nuguu mal shig humuus n hed dahiad uragshaa yavchaad irsen bhiin. Yugsen ch ugiin b** med

Avatar

Зочин 2020-02-23 202.9.40.119

Солонгосоос л коронавирусын халдвар орж ирэх магадлал маш өндөр байна. Одоо яанаа. Наашаа тэндээс ирж байгаа хэнийг ч болов оруулмааргүй л байна.

Avatar

Зочин 2020-02-23 66.181.177.134

Солонгос, Японы нислэгүүдээ зогсоо. Виз ллгохоо болиочээ

Avatar

Ganaa 2020-02-23 85.49.124.54

Ene tetgevriin zeel ugch bna geed ahmaduudyg oocherluulaad bgaa esergvvg ajlaa ni ogtsruulj, sanaataigaar huuli zurchij horlon SVITGEH ajillagaa ya uulzsan gej taslan sjvvgeech. Ter ats Zandanshaaltuuryg ch gesen

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж