"БНСУ-аас ирсэн иргэд 14 хоног өөрийгөө тусгаарлахыг хүсье"

Хуучирсан мэдээ: 2020.02.23-нд нийтлэгдсэн

"БНСУ-аас ирсэн иргэд 14 хоног өөрийгөө тусгаарлахыг хүсье"

"БНСУ-аас ирсэн иргэд 14 хоног өөрийгөө тусгаарлахыг хүсье"

БНСУ-д шинэ коронавирусийн халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яам /ГХЯ/-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг холбогдох мэдээллийг өглөө. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "ГХЯ хилийн чандад дахь Дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан БНХАУ, БНСУ-аас гадна коронавирусийн халдвар тархсан улсуудаас холбогдох мэдээллийг авч ажиллаж байна.

БНСУ-д сүүлийн гурван хоног тархалт эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсад сууж буй ЭСЯ болон Бусан дахь Консулын газар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.Гадаад дахь монголчуудын хамгийн олноор оршин суудаг газар нь БНСУ.

Солонгос улсад 48,100 гаруй Монгол иргэн амьдарч байгаа. Үүнээс албан ёсоор оршин суух зөвшөөрөлтэй 24,800 орчим иргэн бий. Өвчлөл БНСУ-ын ихэнх мужид тархсан, Монгол иргэдийнхээ холбогдох мэдээллүүдийг Элчин сайдын яамаараа дамжуулан авч дотоодын холбогдох байгууллагуудад өгсөн.

ЭСЯ болон Бусанд байгаа Консулын газар уртасгасан цагаар ажиллаж байна. Гадаад харилцааны сайдын өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар руу явж буй нислэг бүрт давхар хяналт тавьж байгаа. Онгоцонд суухаас өмнө иргэдээс хоёр удаа биеийн халууныг нь шалгаж, асуумж авч байна. Халуурсан иргэдийг БНСУ-аас Монгол Улс руу  явах нислэгт суулгахгүй байгаа.

Тэгү хотоос 60 орчим км-ын зайд Бусан дахь Консулын газар ажиллаж байгаа. Бид хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.  БНСУ-д жилд дунджаар давхардсан тоогоор 100 мянга орчим иргэн зорчдог. Одоогийн нөхцөл байдалтай  холбогдуулан нэн шаардлагагүй бол БНСУ-д зорчихгүй байхыг зөвлөж байна.

Олон нийтийн сүлжээгээр БНСУ-д байгаа иргэдтэй холбоотой ташаа мэдээлэл их гарч байна. БНСУ-д суугаа иргэдийн ар гэрийнхнийг тайван байхыг хүсье. Тус улсын Засгийн газар хүчээ дайчлан ажиллаж байгаа. БНСУ 2015 онд МЭРС вирусийг дарсан туршлагатай улс тул үр дүнтэй арга хэмжээг авсаар байгаа. Тиймээс иргэд маань аль болох тайван байж хэрэв ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Солонгосын талын өгч буй мэдээ, мэдээллийг дагаж мрөрдөхийг хүсч байна. Баталгаагүй мэдээлэлд автахгүй байхыг мөн хүсье.

БНСУ-ын их, дээд сургуулиуд арванхоёрдугаар сарын сүүлээс эхлэн амарсан. Нийтдээ 193 их, дээд сургууль байдгаас 157 их, дээд сурууль нь  ирэх сарын 16-нд дуусах байсан амралтаа хугацаагаа сунгасан.

Өнөөдрийн байдлаар 14 сургууль гуравдугаар сарын 2-нд хичээлээ эхлүүлнэ гэсэн мэдээлэл байна.

Түүнчлэн БНСУ-аас гадна Италид халдварын тоо огцом нэмэгдэж 78 болсон. Зөвхөн БНСУ гэлтгүй гаднын улсуудад зорчиж буй манай улсын иргэд сонор сэрэмжтэй байхыг хүсье. БНСУ-аас ирж буй гадна, дотоодын иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлаж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалж иргэний үүргээ биелүүлэхийг хүсье" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж