Зүүн бүсийн Зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн отрядад ажиллалаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Зүүн бүсийн Зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн отрядад ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Зүүн бүсийн Зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн отрядад ажиллалаа

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Хил хамгаалах ерөнхий газар хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 2-ны өдөр хүртэл Дорнод аймагт ажиллаад иржээ. Тодруулбал,

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр,

 

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон болон УИХ-ын гишүүн Н.Энхболд, С.Ганбаатар, Х.Тэмүүжин нар Дорнод аймаг буюу зүүн бүс дэх Зэвсэгт хүчний анги, хилийн отряд, заставуудад ажиллалаа. Гишүүдийг дагалдаж ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Р.Сүхбат, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, БХЯ-ын Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Гадаад хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгч, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Бодлого стратеги төлөвлөлтийн газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нарын албаныхан ажилласан юм. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдийн хувьд өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсын Батлан хамгаалах төрийн бодлогын үндэс баримт бичиг болон Зэвсэгт хүчний байгуулалтыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, цэргийн зэвсэглэл, техникийн хадгалалт, хамгаалалтын байдалд шалгалт хийж санал, дүгнэлт гаргахаар орон нутаг дахь Зэвсэгт хүчний ангиудад ажилласаар ирсэн юм. Харин энэ удаа Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 329 дугаар салбар болон Хилийн цэргийн 0198 дугаар отряд, түүний харъяа Бурхантын застав, 0132 дугаар отрядад тус, тус ажиллав.

 

Дорнод аймгийн төвд байрлах Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн 1997 онд байгуулагдснаас хойш 18 жил өнгөрчээ. Дорнод, Сүхбаатар, Хэнтий, нийслэл Улаанбаатарын хугацаат цэргүүд энэ ангид үүрэг гүйцэтгэдэг байна. Ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр салбарынхаа сайдад ангийнхаа үйл ажиллагааг танилцуулж, тулгамдаж буй асуудлаа ярилцсан. Тус ангийн хувьд офицер, ахлагчийн бүрэлдэхүүний олонхи нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон туршлагатай идэр залуус байна. Хэдийгээр үүрэг гүйцэтгэхэд тулгарах саад бэрхшээл байхгүй ч стандарт хангасан цэргийн гал тогоо дутагдалтай байгаа тухай онцолж байсан юм. Батлан хамгаалахын сайдын зүгээс энэ асуудлыг судлаад эргээд хариу мэдэгдэхээ амалсан юм.

 

Хилийн цэргийн отрядуудын удирдлагуудын зүгээс "Эх орныхоо зүүн бүсийг манай дайчин цэрэг эрс сонор сэрэмж алдахгүй хамгаалж ирсэн түүхтэй. Энэ үүргээ бид нэр төртэй биелүүлсээр байх болно. Гагцхүү газар нутгийн байдал маань бартаа саад ихтэй учраас хил хамгаалахад туслах машин техникийн хувьд дутагдалтай байна. Туулах чадвар сайтай машин техникийн хувьд туслалцаа үзүүлэх тухай хүсэлт тавьж байсан юм. Энэ үед эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт хичээл зүтгэлтэй ажиллаж байгаа Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн офицер, ахлагч нарыг шагнаж урамшуулж байв.

 

 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2015-11-03 43.242.240.190

Архангай аймгийн генерал Сүхбат, хурандаа Сайханбаяр нар нутгийнхаа сайдын буянд зугаалахыг нэг үзүүлж байнаа. БХЯ-ыг нэг бужигнуулж байгаа сайд Цолмонг Ерөнхийлөгч гуай мэдэж байна уу, Архангайн сайд биш БХ-ын сайд биздээ

ИРГЭН 2015-11-03 103.26.195.244

Энэ Цолмон гэгч нам дамжсан бузрын этгээдийн тухай дараах линкээс уншаад гутарч билээ. Үзээрэй: https://www.dorgio.mn/post/34601

ИРГЭН 2015-11-03 103.26.195.244

Энэ Цолмон гэгч нам дамжсан бузрын этгээдийн тухай дараах линкээс уншаад гутарч билээ. Үзээрэй: https://www.dorgio.mn/post/34601

ИРГЭН 2015-11-03 103.26.195.244

Энэ Цолмон гэгч нам дамжсан бузрын этгээдийн тухай дараах линкээс уншаад гутарч билээ. Үзээрэй: https://www.dorgio.mn/post/34601

Зочин 2015-11-03 202.9.41.140

энэ дуракуудад ийм хувцас тавьж өгч мөнгө үрдэгээ боль

Зочин 2015-11-03 202.9.41.140

энэ дуракуудад ийм хувцас тавьж өгч мөнгө үрдэшээ боль

Зочин 2015-11-03 202.9.40.165

Yamar ch asuudal shiidej chadahgvi baij hairan horongo zarah hereg yu baina. Tsalingaa ch tavij chadahgui bas tetgevert garsan officer, ahlagch narinhaa tetgemjiin mongoo ch ogch chadahgui baigaa biz dee