Д.Нямхүү: Covid-19 байж болзошгүй 6 сэжигтэй иргэнийг тусгаарласан

Хуучирсан мэдээ: 2020.02.23-нд нийтлэгдсэн

Д.Нямхүү: Covid-19 байж болзошгүй 6 сэжигтэй иргэнийг тусгаарласан

Д.Нямхүү: Covid-19 байж болзошгүй 6 сэжигтэй иргэнийг тусгаарласан

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирус/Covid-19/ -ийн тархалтын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.23/ ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэлтсийн дарга Я.Буянжаргал: 

Аймгууд нийгмийн эрүүл мэндийн ноцтой эрсдлийн үнэлгээгээ хийж, зохих бэлтгэлээ хангаж байна. Ариутгал, халдваргүйтлийн бодисыг тарааж, хэрхэн хэрэглэх талаар холбогдох байгууллагуудад зөвлөгөө зөвлөмж өгч байна. Өчигдөр 4.2 тэрбум төгрөгийн өртөг бүхийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг эмнэлгүүдэд тараасан.

Бэлтгэл ажлуудыг хангах хүрээнд улсын хоёрдугаар эмнэлэг, ХСҮТ дээр Эрүүл мэндийн яамны удирдлагууд ажилласан.  Улсын хоёрдугаар эмнэлэг өөрсдийн дотоод нөөц бололцоогоороо амны хаалт хийж байна. Мөн жирэмсэн ажилтнууддаа цалинтай чөлөө олгосон.

БНСУ-д ажиллаж амьдарч буй иргэддээ зориулж зөвлөгөө мэдээлэл өгсөөр байгаа. 103 утасны сүлжээнд зургаан сувгаар мэдээлэл өгөхөөс гадна нэмэлтээр дөрвөн шугамыг нээгээд байна. Хоногтоо 4 мянга гаруй орчим удаа иргэд холбогдож зөвлөгөө авч байгаа. Иргэд болон ААН-үүдэд шаардлагатай мэдээллүүдийг өгч байгаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Халдварт өвчин хариуцсан мэргэжилтэн О.Ариунтуяа:

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр 2020 оны хоёрдугаар сарын 23-ны 09:00 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдвар 78741-д хүрлээ. БНХАУ-д нийт 77042 тохиолдол бүртгэгдэж, 2440 хүн нас барсан. Сүүлийн 24 цагийн хугацаанд БНХАУ-д 540 тохиолдол шинээр нэмэгдэж, нас барсан иргэний тоо 100-д  хүрсэн.Мөн 1699 тохиолдол 29 улсад бүртгэгдснээс 15 хүн нас барсан.Иранд 13 хүн халдвар авснаас таван хүнээр нэмэгдсэн.

Итали улсад зургаан тохиолдол нэмэгдсэн. БНСУ-д халдварын тоо нэмэгдэж 556 иргэн халдвар авсан. Сүүлийн хоёр хоногт халдвар авсан 400 хүний 221 тохиолдол нь сүмийн цуглаан 95 тохиолдол нь эмнэлгэтэй холбоотой, 48 хүний халдварыг нь судалж байна. Тус улсад бүртгэгдсэн нийт тохиолдол нь сүмийн үйл ажиллагаанаас болсон байна. Нийт 556 хүн халдвар авснаас 534 хүн тусгаарлагдаж, 18 хүн эмнэлгээс гарч, дөрвөн хүн нас барсан. Одоогоор 84 хүнийг судалж байгаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

2020 оны хоёрдугаар сарын 21-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан  хоёр тохиолдлын шинжилгээний хариу нь сөрөг гарсан. Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод тусгаарлагдсан 12 хүнийг давтан шинжилгээнд оруулахад сөрөг хариу гарч хяналтын өдрүүд нь дуусч байна. Өчигдөр буюу 2020 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр ХӨСҮТ-д  коронавирусийн халдвар байж болзошгүй зургаан сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Шинжилгээ хийгдэж байна, маргааш хариу нь гарна. Сар шинийн өдрүүдэд иргэн бүрийг  хариуцлагатай байхыг хүсч байна. Өөрийгөө хамгаалах нь гэр бүлээ цаашлаад Монгол Улсаа  хамгаалж байна гэсэн үг. Дор бүрнээ хариуцлагатай байх ид үе нь эхэлж байна шүү. Нэг хүний аюул ямар их хохиролтой болохыг та бүгд мэдэж байгаа. Өнөөдрийн баяр наадам дахин олдоно, гагцхүү ирэх өдрүүдэд хариуцлагатай байх нь хүн бүрээс хамаарна. Эрүүл мэндийн салбар болон төрийн байгууллагууд 24 цагийн турш ажиллаж байна. Бидний хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийг иргэн бүхэн маань ойлгож гарсан шийдвэр, зөвлөгөөнүүдийг сахин биелүүлэхийг хүсье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж