Ши Жиньпин АНУ-ын тэрбумтанд талархлын захидал илгээжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.23-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин АНУ-ын тэрбумтанд талархлын захидал илгээжээ

Ши Жиньпин АНУ-ын тэрбумтанд талархлын захидал илгээжээ

Хятадын дарга Ши Жиньпин үхлийн аюулт вирусийн эсрэг тэмцэлд Билл ба Мэринда Гейтс сангийн эздэд өгөөмөр тусламж, сэтгэл санааны дэмжлэгийнх нь хариуд талархлын захидал илгээжээ. Хятадын төв телевизэд мэдээлснээр Билл ба Мэрида Гейтс сангаас шинэ коронавирусийн халдвар буюу ‘covid-19’ өвчний эсрэг олон улсын тэмцэлд 100 сая ам.долларыг хандивласан аж. Мөн тус сангаас Хятадын ард түмнийг дэмжиж, хэцүү цаг үед хамт гэдгээ илэрхийлэн захидал илгээжээ. Тус сангийн хандиваар илрүүлэлтийг сайжруулах, хөл хорио, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, хүн амыг эрсдэлээс хамгаалах, вакцин үйлдвэрлэл зэрэгт ашиглана. Билл ба Мэринда Гейтс сангийн хандивын 20 сая ам.доллар нь шууд ДЭМБ, АНУ-ын Халдварт өвчнийг хянах төв, Хятадын Үндэсний эрүүл мэндийн зөвлөл болон Хятадын Халдварт өвчнөөс сэргийлэх төв зэрэгт очно.

Ухань хотод өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр гарсан коронавирусийн халдвараас болж Хубэй мужид олон сая хүн одоо болтол хатуу чанга хөл хорионд байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ухань хотод оршин суугчдыг гэрээсээ гарахыг хориглосон ба супермаркетууд хаалгаа барьжээ. Орон сууцны иргэд нэгдсэн байдлаар супермаркетуудад захиалга өгөх маягаар хүнсээ цуглуулж байна. Түүнчлэн сайн дурынхан айл нэг бүрээр өдөрт нэг удаа орж өвчтэй хүн байгаа эсэхийг шалгаж, цагдаа нар халдвар авсан хүмүүсийг эмнэлэг бараадуулж байгаа аж.

Эх сурвалж: Agence France-Presse

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж