Учрал хүүд амьдрал бэлэглэх хандивын аянд нэгдээрэй

Хуучирсан мэдээ: 2020.02.23-нд нийтлэгдсэн

Учрал хүүд амьдрал бэлэглэх хандивын аянд нэгдээрэй

Учрал хүүд амьдрал бэлэглэх хандивын аянд нэгдээрэй

Д.Учрал хүү нь 2018 оны дөрөвдүгээр сарын 28-нд  Улаанбаатар хотноо айлын 2 дахь хүү болон мэндэлсэн. 2019 оны хавар буюу 1 нас 2 сартайгаасаа баруун тийш гилжийх зовиуртай болж улмаар баруун гар саажиж эхэлсэн. ЭХЭМҮТ-т мэргэжлийн эмчид үзүүлж эмийн эмчилгээ хийж байсан боловч зовуурь  нэмэгдсээр  хүзүү сээрний соронзон  реконанст томографийн шинжилгээ хийлгэхэд ТАРХИ НУГАСНЫ ХАВДАР–тай гэж оношлогдсон юм.

Д.Учрал хүү  хөлд орж, тэнтэр тунтар алхах насандаа /1 ой 10 сартай/ толгойгоо даахгүй, 4 мөч саажсан, хэвтрийн байдалтай, бяцхан бие нь маш их өвдөлтийг тэсэн амьдарч  байна. Улсын гуравдугаар төв эмнэлэгийн эмчилгээний комиссын шийдвэрээр Эрүүл мэндийн сайдын А/370 дугаар тушаалын А-1 дүгээр заалтын дагуу гадаад улсад эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай гэж тодорхойлжээ. Уг аюулт өвчин нь 1200 тутамд 1 тохиолддог, тэр дундаа бага насны хүүхдэд маш ховор илэрдэг бөгөөд  Монголд эмчлэх боломжгүй. Гэхдээ цаг алдалгүй, маш яаралтай  тархи, нугасны мэс засалд орж хагалгаа хийлгэвэл эдгэрэх боломжтой гэсэн сайхан мэдээг Турк улсын Истанбул хотын KOC HEALTHCARE эмнэлгээс ирүүлээд байна.

Хүний орчлонд ээж, аавдаа ирээд ганцхан хаврыг үзсэн бяцхан зүрх Учрал хүүд  өвчнөө ялан дийлж, амьдрал бэлэглэхэд таны сайхан сэтгэлийн тус дэм маш их хэрэгтэй байна.  Сайхан сэтгэлт Монголын ард түмнээсээ “Учралын Лаа асаая” хандивын аянд нэгдэж, Учрал хүүд амьдрал бэлэглэхэд тус нэмэр  оруулахыг чин сэтгэлээсээ хүсч байна.

“Учралын Лаа Асаая” сайн үйлсийн аянг эхлүүлж Учрал хүүд амьдрах ирээдүй бэлэглэхээр нэгдэхийг уриалж байна.

Та хандивт  зориулан гаргаж байгаа USB бугуйвч, Радио долгион бууруулагч наалтыг худалдан авснаар бүтээгдэхүүний орлого  100 хувь хүүгийн эмчилгээний зардалд зориулагдах болно.

USB бугуйвч 5000₮ /Apple, Android /

Радио долгион бууруулагч гар утасны наалт 5000₮

5-аас дээш хүргэлттэй

Хандивын данс: /хүүгийн ээж/  Б.Дэнсмаа Хаан банк: 517 403 29 36

Б.Дэнсмаа Голомт банк: 190 513 91 30

Холбоо барих: 99609269, 80220140, 80118053

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж