Нисэх компаниуд 30 тэрбумын алдагдал хүлээнэ

Хуучирсан мэдээ: 2020.02.23-нд нийтлэгдсэн

Нисэх компаниуд 30 тэрбумын алдагдал хүлээнэ

Нисэх компаниуд 30 тэрбумын алдагдал хүлээнэ

Хятадын Ухань хотод гарсан шинэ коронавирус буюу “covid-19” өвчний халдвар дэлхийн 30 орчим улсад тархаж, 77 мянга гаруй хүн халдварлаад байна. Үүнээс болж олон улсын нисэх компаниуд Хятад болон бусад халдварын тархалт өндөртэй улс, хотууд руу нислэгээ цуцлах болсон юм. Тэгвэл 2020 онд нисэх компаниуд 30 тэрбум ам.долларын орлогоо коронавирусийн халдвараас болж алдахыг олон улсын агаарын тээврийн холбооны тооцоолжээ. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд анх удаа агаарын тээврийн эрэлт буурах гэнэ.

Хамгийн их хохирлыг Хятад болон Ази-Номхон далайн бүс нутгийн агаарын тээврийн компаниуд амсах аж.  Ази-Номхон далайн бүс нутагт энэ 2020 онд агаарын тээврийн компаниуд 27.8 тэрбум ам.долларын орлогоо алдах бол Ази  тивээс бусад бүс нутагт 1.5 тэрбум ам.долларын хохирол амсах гэнэ. Тэр дундаа Хятад улсын нисэх компаниудын алдагдал зөвхөн дотооддоо гэхэд 12,8 тэрбум ам.долларын алдагдал хүлээх болжээ.

Өмнө нь 2003-2004 онд гарсан “Sars” халдварын үед мөн л агаарын тээврийн эрэлт буурч байсан ч дараа нь зургаан сарын дотор эргээд огцом нэмэгдсэн аж. Тухайн үед Ази-Номхон далайн бүс нутгийн агаарын тээврийн эрэлт 5,1 хувиар унасан байв.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж