Монгол Улс эмгэнэл илэрхийллээ

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Монгол Улс эмгэнэл илэрхийллээ

ОХУ-ын "Когалымавиа" нисэхийн компанийн зорчигч тээврийн Airbus A321 онгоц осолдож, 217 зорчигч, нисэх багийнхан амь насаа алдан ОХУ-д нөхөж баршгүй хүнд гарз, хохирол тохиолдсон эмгэнэлт явдалд Монгол Улсын төрийн өндөрлөгүүд, Гадаад харилцааны сайд нар эмгэнэл илэрхийлээд байна.

Монгол Улсын төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж "Найрсаг оросын ард түмэнд нөхөж баршгүй гарз хохирол учирсан мэдээг харамсан хүлээн авлаа. Монгол Улсын ард түмний өмнөөс болон хувиасаа Танд болон Танаар уламжлан  найрсаг оросын ард түмэн, амь үрэгдсэн хүмүүсийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу" гэдгийг дурдсан бол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Оросын Холбооны Улсын “Когалымавиа” компанийн зорчигч тээврийн онгоц осолдсонтой холбогдуулан өчигдөр /2015.11.02/ Монгол Улс дахь тус улсын Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж эмгэнэл илэрхийллээ.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Дмитрий Анатольевич Медведевт эмгэнлийн цахилгаан утас илгээжээ.

Төрийн гурван өндөрлөгөөс гадна Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн ОХУ-ын ГХ-ийн сайд С.В.Лавровтай утсаар ярьж ОХУ-ын иргэний агаарын тээврийн онгоц осолдож олон хүний амь үрэгдсэнтэй холбогдуулж эмгэнэл илэрхийлэв.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж