"Чингис хаан" олон улсын нисэх буудал угтан авагч, үдэн гаргагч нарыг нисэх буудал руу нэвтрүүлэхгүй зөвхөн тухайн нислэгээр зорчих иргэдийн бичиг баримт, тасалбарыг шалган нэвтрүүлж байна.
Шинэ төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд дээрх арга хэмжээг авч буй аж.
Өнөөдрийн байдлаар Бүгд найрамдах Солонгос улсад энэ төрлийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо огцом нэмэгдэж 556 боллоо. Түүнчлэн халдвараар дөрвөн хүн нас барсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Монгол Улсын хувьд бүртгэгдээгүй байгаа ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтааж буй.
Холбоотой мэдээ