Covid19: БНСУ-д тав дахь иргэн нас барж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа | News.MN

Covid19: БНСУ-д тав дахь иргэн нас барж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Covid19: БНСУ-д тав дахь иргэн нас барж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Covid19: БНСУ-д тав дахь иргэн нас барж, өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

Нэмэлт: 18.50 цагт

БНСУ-д шинэ коронавирус /Covid 19/-ийн халдвар хурдацтай тархаж байгаа учраас Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр /2020.02.23/ улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа.

Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар Сөүл болон бусад 17 хот, аймагт халдвар авсан өвчтөний тоо 600 давж, тав дахь иргэн (58 настай, эмэгтэй) коронавирусын халдварын эсрэг эмчилгээ хийлгэж байхдаа амиа алджээ.

Covid19: БНСУ-д нэмж 46 иргэн халдвар авчээ

БНСУ-д  шинэ коронавирус/Covid 19/-ийн халдвар авсан хүмүүсийн тоо өнөөдөр 16.00 цагийн байдлаар 46 хүнээр нэмэгдэж, 602 болсныг Korea Times мэдээллээ.  Өнөөдөр өглөөний байдлаар дээрх өвчний халдвар авсан хүний тоо 556 болоод байсан юм. Өмнөд Солонгосын засгийн газраас Баасан гаригт Тэгү хотыг “онцгой бүс” хэмээн зарлаж, хөл хорио тогтоосон ч халдвар авагсдын тоо хурдацтайгаар нэмэгдсэн төдийгүй нас барсан хүний тоо дөрөв болоод буй.

 

Израйль БНСУ-аас ирсэн зорчигчдыг хүлээн авсангүй, буцаав

Нэмэлт.14.00 цагт

Израйлийн засгийн газар өчигдөр /2020.02.22/ Өмнөд Солонгос улсаас агаарын хөлгөөр ирсэн 200 гадаад зорчигчдыг хил нэвтрүүлэхээс татгалзаж, Сөүл рүү буцаажээ. Гэхдээ тус нислэгээр ирсэн Израйлийн 12 иргэнийг авч үлдэн, карантинд оруулсан байна. Тус улс өчигдөр Япон, Өмнөд Солонгосын бүх нислэгээ цуцалжээ.

 

Хубэй мужид өнгөрсөн шөнө 96 хүн нас баржээ 

Нэмэлт: 11.13 цагт 

Хятад дахь халдварын голомт Хубэй мужид Бямба гаригаас Ням гаригт шилжих covid-19 өвчнөөр 96 хүн нас барснаар нийтдээ 2400 хүний амь хохирлоо. Түүнчлэн Хубэй мужид  халдварын тоо 630-р нэмэгдэж, Хятад даяар халдварын тоо 77,000 хүрчээ. Одоогоор нийт халдвар авсан хүмүүсийн хоёр хувь нь нас бараад байна.

ИЗРАЙЛИЙН АЛБАНЫХАН ӨМНӨД СОЛОНГОС, ЯПОНООС ИРСЭН ХҮМҮҮСИЙГ ХӨЛ ХОРИНО

Израйлийн засгийн газраас Өмнөд Солонгос, Япон улсаас эргэн ирсэн хүмүүсийг бүгдийг нь хоёр долоо хоногийн хөл хорионд оруулж байна. Өмнө нь Хятад, Тайланд, Сингапур, Хонгконг, Макаогаас ирсэн иргэдийг л хөл хорьж байсан ч тус хоёр улсад халдварын тоо огцом нэмэгдсэн юм. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын мэдээлснээр хоёрдугаар сарын эхээр Израйль, Баруун эрэгт аялсан Өмнөд Солонгосын есөн иргэн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон аж. Палестины Дотоод хэргийн сайд Израйльтай ижил арга хэмжээг авч байна. Мөн Иранд халдвар илэрснээс хойш зургаан хүн уг өвчнөөр нас баржээ. Иракийн Арак хотод зүрхний өвчинтэй хүн нас барсан ба түүнээс  коронавирусийн халдвар илэрчээ. Тус улсад одоогийн байдлаар халдварын 28 тохиолдол илрээд байна. Ираны Засгийн газраас халдварыг зогсоохын тулд бүх кинотеатр, урлаг соёлын үзвэрийг долоо хоногийн хугацаагаар хоригложээ.

АНУ ИРГЭДЭЭ ӨМНӨД СОЛОНГОС РУУ АЯЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ

Өмнөд Солонгост халдварын тоо хоногт хоёр дахин нэмэгдэж байгаа тул АНУ-ын Засгийн газраас иргэдээ тус улсад аялахгүй байхыг анхааруулжээ. Мөн тус улсын өвчтэй байж болзошгүй иргэдтэй харилцах, гар барихаас зайлсхийж, гараа тогтмол савандаж угаахыг сануулсан байна. Суурь өвчтэй, биеийн байдал нь сул хүмүүс аль болох Өмнөд Солонгос руу аялахгүй байх, шаардлагатай нөхцөлд эмчтэйгээ зөвлөхийг анхааруулжээ.

COVID-19: Италид 76, Өмнөд Солонгост 556 хүн халдварлав

Итали улсад шинэ коронавирус  буюу /covid-19/ өвчнөөр хоёр хүн нас барж, 76 хүн халдварлажээ. Италийн эрх баригчдын зүгээс  халдвар гарсан хойд хэсгийн Ломбарди болон Венето мужуудад хөл хорио тогтоож, тархалтыг хязгаарлах хяналтаа чангасан байна. Итали хойд хэсэгт өнгөрсөн Баасан гаригт 78 настай эрэгтэй, Пүрэв гаригт Милан хотоос 50 км зайтай орших хотод 76 настай эмэгтэй коронавирусийн халдвараар нас баржээ.  Италийн Венето мужид 17 хүн халдвар авсан нь тогтоогдсон ба карнивал багт наадмыг цуцлахаар хэлэлцэж байна. Түүнчлэн хөрш зэргэлдээ Ломбарди мужид халдварын 54 тохиолдол бүртгэгджээ. Халдварын голомтоос 50 км зайтай орших Милан хотод эмэгтэйчүүдийн хувцас загварын долоо хоног үргэлжилж байна. Халдварын эх үүсвэр нь Миланы зүүн өмнөд хэсгийн 50 орчим оршин суугчтай Кодогно гэх жижиг хотоос эхлэлтэй гэж сэжиглэж, хүмүүсийг гадуур гарахгүй, олноороо цугларахгүй байхыг анхааруулжээ.

Миланд хөл хорионы улмаас сургууль, их сургуулиуд хаагдаж, хөлбөмбөгийн тоглолтууд цуцлагджээ.

ӨМНӨД СОЛОНГОСТ ӨНГӨРСӨН ШӨНӨ ХАЛДВАРЫН ТОО 123-ААР НЭМЭГДЭВ

Өмнөд Солонгост коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэж, Ням гаригийн өглөө гэхэд 556 боллоо. Түүнчлэн халдвараар дөрвөн хүн нас барсныг Өмнөд Солонгосын Халдварт өвчинтэй тэмцэх төвөөс мэдээлжээ. Халдварын олонх нь Тэгү хотын эргэн тойрны мужуудад байна. Өмнөд Солонгосын засгийн газраас Баасан гаригт Тэгү хотыг “онцгой бүс” хэмээн зарлаж, хөл хорио тогтоожээ.

Шинээр халдвар авсан 123 хүний 75 нь Тэгү хот дахь халдварын голомт болсон Шинчёнжи сүмийн үйл ажиллагаатай холбоотой аж. Өмнөд Солонгосын албаныхан Шинчёнжи сүмийн 9000 гаруй гишүүнийг өөрсдийгөө карантинд оруулж, бусдаас тусгаарлахыг шаардаж байна. Хятадын Ухань хотоос нэгдүгээр сарын 20-нд Өмнөд Солонгост эргэн ирсэн эмэгтэйгээс анх халдвар тархсан юм. Харин Тэгү хотын сүмд халдвар тараасан эмэгтэй нь 31 дэх өвчтөн байсан ба тэрээр олон хотоор тэнэж, одоогийн нөхцөл байдлыг үүсгэснээр "супер халдвар тараагч" гэгдэж байна.

Үүний зэрэгцээ халдвар авсан 18 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ням гаригийн өглөө гэхэд нийт 6039 хүнийг карантинд оруулж, шинжилгээ авсан ба орон даяар нийтдээ 22633 хүнээс шинжилгээ авсны 16038 нь сөрөг гарсан аж.

Мөн Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсгийн Гүми хот дахь Самсунг брэндийн үйлдвэрт нэг халдвар илэрснээр үйл ажиллагааг нь Даваа гариг хүртэл зогсоолоо.

Эх сурвалж: RT, Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ГайхмаарГайхмаар
10
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-02-23 202.55.188.94

Солонгосын нислэгээ зогссоо

Avatar

Зочин 2020-02-23 59.9.159.31

Хегжилтэй улсууд арга хэмжээгээ авч бна. Нислэг хаа ч гэх шиг. Евчнее эмчлуулэх гэж л явж байгаашдээ. Эруул мэндээ гаргуунд хаячихаад , онош хуртэл зев тааьж чадахгуй байхад монголчууд яах юмб!!! хэтэрхий хумуусийг айлгахаа больмоор бна.

Avatar

Зочин 2020-02-23 64.119.19.77

Нислэгээ хааж байж энэ өвчинөөс сэргийлэнэ монголын анагаах ухаан сайн энд эмчлүүл хүн гуай

Avatar

Зочин 2020-02-23 192.82.67.127

Солонгосоос ирэх аюул ойрхон байна.Өвчин гарвал хариөуцлагаахэн үүрэхвэ?Хүрэл Баттулга нараа!!!
14 хоног хөл хорих нэг бол нислэгээ хаах хэрэгтэй .

Avatar

Зочин 2020-02-23 202.179.26.211

6 дахь хүн нас барлаа гэнэ.59 тэй эрэгтэй.
Арай л хурдацтай яваад бна даа

Avatar

Зочин 2020-02-23 202.55.188.43

Босоо хөх монголчууд бид яавал гэж. Монгол ялнаааа гэж

Avatar

Зочин 2020-02-23 192.82.75.110

Битгий хоосон томор. Өөрсдийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? Өнгөрсөн онд л гэхэд томуу томуу төст өчнөөр 450 гаруй хүн нас барсан гэж байсан шүү. Битгий хоосон цээжээ дэлд

Avatar

Зочин 2020-02-23 202.126.89.94

Ниргэсэн хойно нь хашгирав гээч болох бий дээ Япон солонгос улс руу хийх нислэгээ хаасан нь дээр дээ

Avatar

Зочин 2020-02-23 150.129.140.121

Сологосын нислэг ээ ядаж 14 хоногоор түр хугацаагаар цуцалахгүй бол аюул тай байж мэднэ шүү, энэ бол өвчин биш тахал бна шүүдээ, хүнд ойрдоод л вирусдээд бна , Эрхэм шийдвэр гаргагчид минь сэргийлж байж холуур явах нь,

Avatar

zochin 2020-02-23 103.212.117.13

Solongosin nislegee tutslaachee. Yugaa hiiged baigaa yjm be

Avatar

Зочин 2020-02-23 66.181.181.61

Цагаан сар хийгээд завгүй байгаа

Avatar

Зочин 2020-02-23 103.229.122.88

Яагаад нислэгээ хаагаагүй байгаа юм бэ онц байдал зарлаж хөл хорио тогтоочхоод ингэж ажиллах юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй шүү дээ зүгээр шоу болж хувирна хэрвээ орж ирээд тэсрэлт болвол одоо сүржигнэ дэг шигээ байж чадахгүй уйлах ч оройтсон байна шүү монголчуудыг минь мөнх хөх тэнгэр харж хамгаалаг дээ

Avatar

С 2020-02-23 103.26.195.116

Солонгос японы хилээ хаагаачээ онц байдал заралчихаад

Avatar

Хүннү 2020-02-23 202.179.25.125

За тээр Солонгос аюул дагуулна шүү хилээ хаа гэж сүүлийн 2-3 хоногт иргэд чинь сануулаад байсан. Одоо болтол нислэг зогсоогүй л байна. Солонгос одоо л нэг юм онц байдал заралж байна. Манайх тэднээс өмнө хорио тогтоосон байж иймхэн асуудлыг шийдэхгүй өдий хүрдэг чинь туйлын буруу. Энэ вирус Солонгосоос орж ирэх магдлал 98 хувь боллоо.

Avatar

Амбаа 2020-02-23 202.126.89.94

100 % ч байж болох шүү зөв

Avatar

Зочин 2020-02-23 64.53.234.130

orood irchihsen baij ch medne iim unhiagui Tor Zasagtai baijdee bid chini

Avatar

Зочин 2020-02-23 103.26.194.184

Yagaad iim taivan orj huniig 14 honog gertee uuriiguu ajigla ch geh shig mash oilgomjgui shiidvert ih gaihaj baina

Avatar

Zochin 2020-02-23 202.126.89.87

Hilee haagaach ee, solongos yaponi nisleguudee tsutsal. Mongold orj ureh bn shuuuu, tsutsalaaa nusleguudee!!!

Avatar

Unshigch 2020-02-23 202.126.89.87

Yapon, Solongosiin nisleguudee tsutslaachee!!!! Haldvar orj ireh geed hiliin haalga togshood bn shd!!!! End bfaa mongolchuud zovlogoon dagaj bgaa ch nemergui boloh n yagaad geheer ongotsoor zorchigchid teej avchirah n bn shddd

Avatar

Эрка 2020-02-23 139.5.219.217

Солонгос, Японы чиглэлийн бүх нислэгүүдийг цуцлаачээ. Ард иргэдээ хорьчихоод яг голомтоос ирж байгаа хүмүүсийг бөөнөөр нь оруулаад н**ш юмаа. Нууц үе нь хэдэн 7 хоног шүү дээ. Солонгосын түүх давтагдваа.

Avatar

Зочин 2020-02-23 202.21.108.61

Онцгой комиссынхон өмнө нь сүржигнэж сүржигнээд яг бодит аюул болж байхад таг чимээгүй болчлоо доо

Avatar

Зочин 2020-02-23 37.76.56.5

Цовдлуулсан христдээ очиж мөргөх гээд израйль их явдаг хогнууд байх нь

Avatar

Р 2020-02-23 103.26.195.116

Маш зөв манай улс солонгос японы нислэгээ оруулж байгаад энэ тахалыг оруулах юм бналдаа диилэхгүй байж

Avatar

Зочин 2020-02-23 64.53.234.130

Solongosiin nislegee zogsoo

Avatar

Зочин 2020-02-23 103.212.117.248

MANcovid 20 gehuu dee

Avatar

Иргэн 2020-02-23 192.82.74.146

Энэ ямар пялдага нөхөр вэ…

Avatar

Намдаа хайртай шүү, үнсье 2020-02-23 66.181.190.86

УИХ ын сонгуулиар Ардын намаа сайн дэмжээрэй. ХАмтдаа зүтгэе,
БУлганы эрхэм гишүүдээ дэмжээрэй. МАН бол цорын ганц авралт улс төрийн хүчин билээ. Намдаа хайртай шүү, үнсье

Avatar

xaxaxa 2020-02-23 182.160.1.93

s** misda

Avatar

Зочин 2020-02-23 150.129.141.37

Шаар чинь тасарцан байгаам бишүү кккк

Avatar

Зочих 2020-02-23 64.119.16.252

Хятад улсад тархалт нь буурсан гэж байгаа ч бусад улс орнуудад халдвар нь идэвхжиж байгаа бололтой. Одоо л жинхэн гамшиг гээч нь болох гээд байх шиг байна шүү. Бүгдээрээ хянуур арчаатай байцгааяа тэгэхгүй бол манайд энэ өвчин гарвал агаар хөрсний бохирдол ихтэй аймшигтай юм болно. Тэгээд Монголчууд ухамсар дорой үүнийгээ хээгүй хэнэггүй гэдэг үгээр халхавчилдгийг хэлэхүү баларна шүү. Хариуцлагатай байцгаая. Гэр гэртээ сайхан шинэлцгээгээрэй

Avatar

Зочин 2020-02-23 202.9.46.242

Солонгосын нислэгүүдийг зогсоож, Солонгосоос ирж байгаа хүмүүсийг карентилцгаая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж