"Хариуцлагатай ард түмэн болохоо энэ цагаан сараар харуулцгаая" | News.MN

"Хариуцлагатай ард түмэн болохоо энэ цагаан сараар харуулцгаая"

"Хариуцлагатай ард түмэн болохоо энэ цагаан сараар харуулцгаая"

"Хариуцлагатай ард түмэн болохоо энэ цагаан сараар харуулцгаая"

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярын мэндчилгээ

Монгол сайхан эх орондоо ажиллаж, амьдарч байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа элэг нэгт Монголчууд та бүгддээ сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье.

Хувьтай хүн хулгана жилийг үздэг хэмээн бэлэгшээдэгчлэн олон түмний буян заяа тэгширсэн сайхан жил гарч байна. Цагаан сар бол Монголчууд бидний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, тусгаар тогтнолын дархлааг илтгэсэн уламжлалт сайхан баяр.

Энэ жил хөрш БНХАУ болон дэлхийн олон оронд Шинэ коронавирусийн өвчин дэгдэж, мянга мянган хүний амь нас, эрүүл мэнд хохирч, нийгэм, эдийн засагт асар их дарамт учруулж байна. Манай улсад энэ өвчний халдвар тархах өндөр эрсдэлтэй учир төр, засгаас болзошгүй аюулаас сэргийлэн боломжтой бүх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.

Гэхдээ бид тайвширч болохгүй. Аюулт өвчний халдвараас сэргийлэх, таслан зогсооход иргэн бүрийн үүрэг, хариуцлага, оролцоо хамгийн чухал байна.

Та бүхэн сар шинийн баяраараа ёс заншлаа гүйцэтгэн, азай буурлуудынхаа амар мэндийг эрж, цахимаар золголт хийхийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд дахин уриалж байна. Бид ямар их хариуцлагатай ард түмэн болохоо энэ цагаан сараар харуулцгаая.

Ингээд ирж буй төмөр хулгана жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, төр улсаараа элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ahmad. nastan 2020-02-23 202.55.188.43

Saihan. Urialga bna. Tand. bayrlalaa.

Avatar

Монгол 2020-02-23 103.229.120.220

Хүрэлсүх зөв л юм хэлсэн байна ш дээ. Юун хариуцлага вэ. Эх орон, ард түмэнд үхлийн аюул тулгарч болзошгүй нөхцөл үүсээд байхад намчирхах хэрэггүй дээ. АН тийм их хариуцлагатай байна уу? Хоорондоо хэрэлдэж, бие биенээ барьж идэх гээд байгааг олон түмэн харж л байна ш дээ. Улс төрийн хэнээрхэлээ орхиод хүн бүр ариун цэврийг сахиж, хариуцлагатай байцгаая л даа???!!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-02-23 202.126.89.195

Хариуцлагагүй намын дарга, хариуцлагагүй засгийн газрын тэргүүн хариуцлага яриад яах нь вэ дээ.Тийм л сүрхий юм бол төрийн бүх шатны намын авлигачдыг зайлуул.

Avatar

монгол хүн 2020-02-23 202.21.109.120

ТЭР ЕРӨӨЛ БАТ ОРШИГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж