Макдональдсын төмс шарах нууц жор

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Макдональдсын төмс шарах нууц жор

Макдональдсын шарсан төмсөнд дуртай хүмүүс олон байдаг. Зөвхөн шарсан төмсийг нь идэх гэж Макдональдсд ордог хүмүүс хүртэл бий. Хэрэв та тэдний нэг бол шарсан төмс идэхийн тулд заавал түргэн хоолны газар ороод байх шаардлагагүй гэртээ хийгээд  идэх боломжтой боллоо. Макдональдсын шарсан төмсний амт дараах нарийн жоронд оршино.

Нэмэлт

Хэрэв хоёр дахин ихийг хийх бол хоёр дахин их орц орно.

ОРЦ

2ш төмс
1/4 аяга эрдэнэ шишийн тос
1,5 аяга ус
6 аяга газрын самрын тос
1/4 аяга үхрийн өөхөн тос – үхрийн мах шарахад ялгарсан тос болно
2 цайны халбага давс
1/4 цайны халбага нунтаг үхрийн махан амтлагч /заавал/ – maggi амтлагч болно

ХИЙХ АРГА

  1. Төмсөө жигд нарийхан урт хэрчинэ.

  2. Том саванд эрдэнэ шишийн тосоо усанд хийж уустал нь хутгана. Хэрчсэн төмсөө хийгээд 30 минут хөргөгчинд хийнэ.

  3. Тэр хооронд газрын самрын тосоо 190ºC орчим температурт хүртэл халаана.

  4. Төмсөө гаргаж хүнсний цаасанд ороон цайвар шаргал өнгөтэй болтол нь дарж хатаана. Дараа нь халсан самрын тосондоо 90 секунд орчим шарна. Шарсан төмсөө хөргөгчинд 10-15 минут байлгана.

  5. Төмс хөрч байх хооронд үхрийн өөхөн тосоо газрын самрын тосонд хийж 200ºC болтол нь халаана. Төмсөө аажуухан тосондоо хийж шаргал өнгөтэй болтол нь 5-7 минут шарна. Тосыг нь сайтар шүүнэ.

  6. Нэн даруй давсаа цацаж сэгсэрнэ. За ингээд амтат Макдональдс шарсан төмс бэлэн боллоо. Амжилт хүсье.

Эх сурвалж: www.hiub.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж