Зөвхөн төрийн болон үйлчилгээний албан хаагчдад ҮЙЛЧИЛНЭ | News.MN

Зөвхөн төрийн болон үйлчилгээний албан хаагчдад ҮЙЛЧИЛНЭ

Зөвхөн төрийн болон үйлчилгээний албан хаагчдад ҮЙЛЧИЛНЭ

Зөвхөн төрийн болон үйлчилгээний албан хаагчдад ҮЙЛЧИЛНЭ

Хоёрдугаар сарын 23-24-ний шилжих шөнийн 00 цагаас 27-ны 06.00 цагийн хооронд нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоох шийдвэрийг өчигдөр /2020.02.22/  Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан.

Ингэхдээ төрийн албан хаагчид болон, үйлчилгээний албан хаагчдад зориулан нийтийн тээврийн үйлчилгээг өглөө, оройдоо явуулна. Мөн онцгой нѳхцѳлд ажиллах тѳрийн албан хаагчид тусгай үйлчилгээний автобусаар үйлчлүүлнэ.

Иймд иргэд та бүхэн сар шинийн баярын өдрүүдэд гэр гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхааруулъя.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага төдийгүй холбогдох байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна.

Одоогийн байдлаар “Covid 19” буюу коронавирус нийт 27 улсад бүртгэгдээд байгаа бөгөөд 76 мянган иргэн өвчилсөн тоо баримт гарчээ.  Сүүлийн өдрүүдэд Бүгд найрамдах Солонгос улсын зургаан дүүрэгт энэ төрлийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо огцом нэмэгдэж байгаа. Монгол Улсын хувьд бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтаж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Г.Батсуурь 2020-02-23 202.126.88.209

Халдвараас урьдчилан сэргийлэх зѳв зүйтэй алхамуудыг хииж байгаа Ниислэлийн удирдлагуудын ажилд нь амжилт хүсье.

Avatar

оюун 2020-02-23 202.9.40.180

Хэдэн хоног TAXI

Avatar

Зочин 2020-02-23 103.212.117.164

Сургуулиудын захирлуудад, нэгжийн дарга нарт хэлээд өгөөч: Групп чатаар ажил хийнэ гээд өдөр шөнө, амралтгүйгээр даалгавар өгөөд л үнэхээр хэцүү юм. Ажлын цаг, ажлын өдөрт л сүлжээгээр ажлаа хийнэ үү гэхээс Ийм бүдүүлэг байж болох уу? Дархлаа дэмжих хэрэгтэй гэсэн биз дээ. Цаг наргүй интернэт ухаад суух юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж