Зөвхөн төрийн болон үйлчилгээний албан хаагчдад ҮЙЛЧИЛНЭ

Хуучирсан мэдээ: 2020.02.23-нд нийтлэгдсэн

Зөвхөн төрийн болон үйлчилгээний албан хаагчдад ҮЙЛЧИЛНЭ

Зөвхөн төрийн болон үйлчилгээний албан хаагчдад ҮЙЛЧИЛНЭ

Хоёрдугаар сарын 23-24-ний шилжих шөнийн 00 цагаас 27-ны 06.00 цагийн хооронд нийтийн тээврийн үйлчилгээг бүрэн зогсоох шийдвэрийг өчигдөр /2020.02.22/  Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан.

Ингэхдээ төрийн албан хаагчид болон, үйлчилгээний албан хаагчдад зориулан нийтийн тээврийн үйлчилгээг өглөө, оройдоо явуулна. Мөн онцгой нѳхцѳлд ажиллах тѳрийн албан хаагчид тусгай үйлчилгээний автобусаар үйлчлүүлнэ.

Иймд иргэд та бүхэн сар шинийн баярын өдрүүдэд гэр гэртээ байж, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхааруулъя.

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллага төдийгүй холбогдох байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна.

Одоогийн байдлаар “Covid 19” буюу коронавирус нийт 27 улсад бүртгэгдээд байгаа бөгөөд 76 мянган иргэн өвчилсөн тоо баримт гарчээ.  Сүүлийн өдрүүдэд Бүгд найрамдах Солонгос улсын зургаан дүүрэгт энэ төрлийн халдвараар өвчилсөн иргэдийн тоо огцом нэмэгдэж байгаа. Монгол Улсын хувьд бүртгэгдээгүй ч халдвар тархах өндөр эрсдэлтэй орнуудын тоонд багтаж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж