Тайваны баг сүүлийн 12 тоглолтод нэг л хожил авчээ

Хуучирсан мэдээ: 2015.11.03-нд нийтлэгдсэн

Тайваны баг сүүлийн 12 тоглолтод нэг л хожил авчээ

Футзалын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх Зүүн бүсийн тэмцээн 11 дүгээр сарын 14-19-ний өдрүүдэд Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спортын ордонд зохиогдоно. Зүүн бүсэд Монгол, Өмнөд Солонгос, Хятад, Тайвань, ХонгКонгийн багууд багтсан-


Тайвань улсын шигшээ баг футзалын тивийн АШТ-д анх 2001 оноос эхлэн оролцож эхэлсэн. Хэсэгтээ 3 ялагдаж байсан ч түүхэн хожил нь тэмцээний эхний өдөр Сингапурын багийг 7-3 харьцаатай ялсан тоглолт байсан юм. 2003 онд хэсгээсээ шалгарч чадсан ч харамсалтай нь ¼ шигшээд хүчирхэг Японы багт ялагдан хүчин мөхөстсөнөөр тэмцээнээ өндөрлүүлж байлаа.

Харин 2007 онд Тайвань улсын футзалын шигшээ баг тэмцээнд оролцож чадсангүй өнжлөө. Өөрөөр хэлбэл тэд урьдчилсан шатны тоглолтыг давж чадаагүй юм. 2008 онд Тайланд улсад зохиогдсон тэмцээнд тэд “B” хэсгийг толгойлон оролцсон ч харамсалтай нь бусад багуудаас оноо зулгааж чадалгүй мөн л тэмцээнээ өндөрлүүлж байсан. 2008 оноос эхлэн өнгөрсөн тэмцээнийг дуустал тэд нийт 12 тоглолт хийсэн ч ердөө ганцхан хожлыг л байгуулжээ. 

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж