"БНСУ-аас УБ руу нисэх гэж байсан 5 иргэнийг үлдээсэн"

Хуучирсан мэдээ: 2020.02.22-нд нийтлэгдсэн

"БНСУ-аас УБ руу нисэх гэж байсан 5 иргэнийг үлдээсэн"

"БНСУ-аас УБ руу нисэх гэж байсан 5 иргэнийг үлдээсэн"

Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ өдөр бүр 11.00 цагт коронавирус буюу COVID-19-ын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байгаа. Тэгвэл   ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар COVID-19-ын шинэчилсэн мэдээллийг хүргэлээ. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн 29 оронд тархаад байгаа коронавирусийн халдвар сүүлийн 48 цагийн дотор БНСУ-д 433 тохиолдол болж эрс өссөн. Үүнтэй холбоотойгоор хоёр улсын эрүүл мэндийн байгууллагууд хамтран ажиллаж мэдээллээ солилцож байгаа юм байна.  Учир нь БНСУ-д манай улсын 45 мянган иргэн ажиллаж амьдардаг гэсэн тоо бий.  Иймд халдвар гарсан хотуудад хөл хорио тогтоон, гараа сайн угаах, малын гаралтай хоол хүнийг сайн болгож хэрэглэх, амны хаалт зүүхийг зөвлөж эхэлжээ.    

Тус улсаас онгоцоор Улаанбаатар рүү нисэх гэж байсан таван иргэнийг халуунтай байсан тул саатуулсан талаар БНСУ-ын талаас мэдээлжээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өвчний голомтоос ирж байгаа хүмүүс өөрсдийгөө гэртээ 14 хоног тусгаарлаж ажиглах хэрэгтэй. Энэ хугацаанд амны хаалтаа сайн зүү. Эрдэмтэн судлаачид БНХАУ-ын Ухань хотод халдвар гараад оношлоход хугацаа алдсан, хам шинж илэрвэл гэх мэдээллийг хэт их цацаснаас болоод айж сандарсан иргэд эмнэлэгт маш ихээр бөөгнөрснөөс болж халдвар улам тархсан гэж үзэж байгаа юм байна. Дээрх сургамж дээр БНСУ тулгуурлаад иргэдийнхөө хөдөлгөөнийг хязгаарлан, өвчний шинж тэмдэг илэрвэл аль болох гар утсаар зөвлөгөө өгсний дараа хаашаа хандахаа шийдэж байгаа гэсэн. Энэ нь ч зөв гэж харж байна.Манай улсад орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тул томоохон эмнэлгүүдэд үзүүлэх дадлага, сургалт зохион байгуулж байна. Мөн хоёрдугаар эмнэлэгт 570 ортой тасгуудыг бэлтгэсэн. Тус эмнэлэг халдварын эрсдэл өндөр байгаа шалтгаанаар жирэмсэн ажилтнуудадаа цалинтай чөлөө олгож байгаа. Мөн ээлжээс бууж буй ажилтнуудадаа халуун хоолоор үйлчилж эхэлсэн гэх сайхан мэдээтэй байна” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж