Хятад: Халдвар тээж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдээ устгаж эхэллээ | News.MN

Хятад: Халдвар тээж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдээ устгаж эхэллээ

Хятад: Халдвар тээж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдээ устгаж эхэллээ

Хятад: Халдвар тээж болзошгүй мөнгөн тэмдэгтүүдээ устгаж эхэллээ

Шинэ төрлийн коронавирус буюу “covid-19”-ийн тархалтыг зогсоох үүднээс Хятадын төв банк мөнгөн тэмдэгтүүдээ ариутгаж эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл тус банк “covid-19” халдвар тээж байж болзошгүй гэж үзсэн мөнгөн тэмдэгтүүдээ зөвхөн ариутгаад зогсохгүй устгах хүртэл арга хэмжээг өнөөдрөөс /2020.02.22/ авч эхэлжээ.

ДЭМБ-ийн судалгаагаар тус вирус нь аливаа зүйлийн гадаргуу дээр хэдэн цаг хүртэл идэвхтэй байдаг гэдгийг тогтоосон байна. Тус улсын эрх баригчид Хятадын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх банкуудыг мөнгөн тэмдэгтүүдээ ариутгахыг үүрэг болгожээ. Ингэхдээ хэт ягаан туяагаар шарсны дараагаар 14 хоног хадгалж байж гүйлгээнд гаргаж байгаа юм.

Харин халдварын өндөр эрсдэлтэй газрууд буюу эмнэлэг, дэлгүүр, далайн бүтээгдэхүүний зах зэрэг газарт гүйлгээнд орсон мөнгөн тэмдэгтүүдийг устгах арга хэмжээг авахаар болжээ. Устгасан мөнгөн тэмдэгтүүдийг нөхөхийн тулд шинээр их хэмжээний мөнгө хэвлэж байгаа ба халдварын голомт болсон Ухань хотод л гэхэд дөрвөн тэрбум орчим юанийг шинээр гүйлгээнд гаргасан байна. Хэдийгээр одоогоор мөнгөн тэмдэгтээр covid-19 халдсан гэсэн мэдээлэл байхгүй ч өмнөх судалгаануудаас харахад мөнгөн тэмдэгтүүд нь маш олон нян бактерийг тээж байдаг аж. АНУ-д 2017 онд хийсэн судалгаагаар дурын доллар дээрээс тэжээвэр амьтдын ДНК, эмийн бүтээгдэхүүний үлдэгдэл, төрөл бүрийн бакьериуд, вирусууд илэрсэн байдаг.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-22 192.82.78.171

Mungunuus umhii unertdeg shd yostoi sejgiin

Avatar

Зочин 2020-02-22 103.26.195.91

такси үйлчилгээг ч хотын дотор ч авто терникийн хөдөлгөөнийг хориглож эмнэлэг яаралтай тусламжинд яваагаас бусдыг зогсоох хэрэгтэй Нөгөө торгох дуртай цагдаа нар одоо л торго л доо

Avatar

Зочин 2020-02-22 202.126.88.59

Хотоос орж гарч байгаа машин болгоныг зогсоож, жолооч болон зорчигч нартай контакт үүсгээд(халуун үзэх, харилцан ярилцах зэргээр), мөн дараагийн машин болгонтой ийм байдлаар харьцаж байгаа нь маш буруу байна. Хотоос орж гарч байгаа машин болгоноос мянган төгрөг авахын тулд мөнгө авах, хариулж өгөх зэргээр вирус тархах замыг маш өргөн хүрээтэй болгож байна. Хотоос орж гарч байгаа машин болгоны тээшний хэсгийг ухаж байгаа нь мөн л аюулт вирус орж ирсэн тохиолдолд вирус тархах замыг нэмэгдүүлж байн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж