Улсын Онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр /2020.02.22/ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомт түр нээгдэж, эх орондоо буцах хүсэлт гаргасан БНХАУ-ын иргэдийг буцаах ажлыг зохион байгууллаа.
Тодруулбал, БНХАУ-ын 54 иргэнд эрүүл мэндийн хяналтыг хийн, улсын хилээр нэвтрүүлсэн бөгөөд халдварт өвчний сэжигтэй зорчигч илрээгүй байна. Онцгой байдлын Ерөнхий газар иргэдийг Монгол автобусаар авто замын шалган нэвтрүүлэх боомтод авчирч, Хятад автобусаар улсын хилийг нэвтрүүлж, тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийн ажилласан байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ