Монгол, Хонгконгийг эдийн засаг нь хүндрэх эрсдэлтэй гэжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.22-нд нийтлэгдсэн

Монгол, Хонгконгийг эдийн засаг нь хүндрэх эрсдэлтэй гэжээ

Монгол, Хонгконгийг эдийн засаг нь хүндрэх эрсдэлтэй гэжээ

Олон улсын эдийн засгийн судалгааны “Fitch” агентлаг  Хойд Азийн орнуудаас коронавирусээс шалтгаалан эдийн засаг нь хүндрэх хамгийн магадлалтай улс орноор Хонгконг болон Монгол улсыг нэрлэжээ.

Монгол Улсын хувьд эдийн засаг нь бараг тэр чигтээ Хятадаас хамааралтай, уул уурхай, түүхий эд, ашигт малтмалд түшиглэсэн учраас эрсдэл үүсэх магадлалыг нэмэгдүүлж байгаа юм. Үүн дээр хөл хорио, нүүрсний экспортод тавьсан хориг удаан үргэлжилбэл эдийн засгийн хямрал үүсэх өндөр магадлалтай гэжээ. Гэхдээ эдийн засгийн бодлогоо сайжруулбал түр зуурын шинж чанартай хямралаас бүрэн гарах боломжтой хэмээн онцолжээ.

Харин Хятадын засаг захиргааны тусгай бүс болох Хонгконгийн хувьд мөн л эдийн засаг нь эх газрын Хятадаас хамааралтайн дээр өнгөрсөн хугацаанд үүссэн эмх замбараагүй байдал, үймээн самуунаас болж эдийн засаг нь ихэд доройтсон хэмээн дүгнэсэн байна.

 Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж