Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы 2020 оны хоёрдугаар сарын 21-ны өдрийн Б/34 тоот захирамжаар Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэлийг томилжээ. Түүний хувьд оюутны холбоогоор дамжуулан намын гишүүн болж, намын ажилд идэвхтэй оролцогчдын нэг.
Н.БАТСҮМБЭРЭЛ ГЭЖ ХЭН БЭ?
Төгссөн сургууль:
- Баянхонгор аймгийн төвийн II дунд сургууль,
- МУБИС- ийг Түүх-Нийгмийн Ухааны багш бакалавар
- 2006 онд, Боловсролын удирдлагын магистр
- 2008 онд -Улс төрийн ухааны докторант-
Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол:
- Дээд боловсролтой,
- Түүх нийгмийн ухааны багш мэргэжилтэй,
- Боловсролын удирдлагын магистр цолтой
Ажилласан байдал:
- 2006-2007-Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
- 2007-Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт референт
- 2007-2010- Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
- 2010-2011-НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
- 2011-2012-МҮХАҮТ-д хэлтсийн дарга
- 2012-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
- 2012-2013-Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч
- 2013-2016-МАН-ын улс төрийн бодлогын ахлах ажилтан
- 2016 оноос-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-ын дарга,
- 2008-2012-Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч
- МАН- ын Бага хурлын гишүүүн, НАМЗХ- ны Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Залуу багш нарын холбооны дэд ерөнхийлөгч.
Холбоотой мэдээ