ЭМЯ: Зургаан оюутны шинжилгээ сөрөг гарч, хоёр хүнийг тусгаарласан

Хуучирсан мэдээ: 2020.02.22-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Зургаан оюутны шинжилгээ сөрөг гарч, хоёр хүнийг тусгаарласан

ЭМЯ: Зургаан оюутны шинжилгээ сөрөг гарч, хоёр хүнийг тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.02.22/ цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр орой Сөүл Улаанбаатарын онгоцоор ирсэн вьетнамд сурч байсан оюутан, Токиогоос ирсэн өөр нэг оюутныг тусгаарлаж сорьц авсан. Шинжилгээний хариу маргааш гарна. Мөн Солонгос улсаас ирсэн зургаан оюутны шинжилгээний хариу сөрөг гарсан" гэдгийг онцоллоо.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын бөөгнөрлийг үүсгэж болохгүй. Гэр, гэртээ байх зөвлөмжийг өгч байгаа. Тиймээс цагаан сараар айл хэсэхгүй гэр гэртээ байхыг нийт иргэддээ уриалж байна” гэв.

ЭМЯ-ны  Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “ Монгол Улс шинэ коронавирусийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг Гадаад хэргийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас авч та бүхэнд танилцуулдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн 29 оронд коронавирусийн халдвар тархсан байна.  Өнөөдрөөс Иранд байдал хүндэрч, Израйльд анхны тохиолдол бүртгэгдлээ.БНХАУ-ын 31 муж тус улсын хяналтад байгаа боловч бусад улс оронд тархах өндөр эрсдэлтэй байгааг эрдэмтэн судлаачид анхааруулж байгаа. БНСУ-д коронавирусийн өвчлөл цаг минутаар нэмэгдэж байна. Өчигдөр мэдээлэл хийж байгаад 156 тохиолдол байсан бол 284 тохиолдол  бүртгэгдсэн. Өвчлөл гарч байгаа дөрвөн хот зургаан муж байна.Ялангуяа Дэгү хотод хурдан тархаж байна. Тус өвчнийг тараах болсон үндсэн нөхцөл нь сүмд залбирал үйлдэж байсан эмэгтэй коронавирусийн халдвар авч олон хүнд тараасан. Эрдэмтэн судлаачдын тооцоолсноор нэг хүн халдвар авах юм бол цаашдаа таван хүнд халдвар тарааж тус таван хүн нь, таван мөчлөгийн хугацаанд буюу таван үе дамжихад 384 хүнд халдвар тараах эрсдэлтэй гэж үздэг.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  “Өнөөдөр 3000 оношлуур хүлээн авна. ХӨСҮТ 50 ортой тасагтай тусгаарлах иргэдээ хүлээн авч ажиллаж байна. ХӨСҮТ-д 8 хүний бүрэлдэхүүнтэй 4 баг ээлжлэн ажиллаж байна. Тэгү хотод албан тоогоор 400, албан бусаар 400 гаран монголын иргэн байна гэдэг мэдээлэл бий. Бид иргэдийн судалгаагаа нягталж байгаа болохоор одоогоор эцсийн байдлаар хэчнээн иргэн байгааг тогтоохоор ажиллаж байна. Тэгү хотод сурдаг оюутнууд энэ сарын 20-ноос эхлэн амарч байгаа. Бид өнөөдөр Сөүл-Улаанбаатарын онгоц буухаас өмнө тэдгээр иргэдэд ямар арга хэмжээ авахаа холбогдох байгууллагууд ярилцан шийдвэр гаргана” гэв.

ЭМЯ-ын эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “ЭМЯ коронавирусийн анхны тохиолдлын мэдээллийг авсан тэр үеэс эхлээд маш шуурхай ажиллаж байгаа. Бид Улсын онцгой комисс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газарт бүх мэдээллээ хүргэж ажиллаж байна. УОК-ын хурал таван удаа хуралдсан. Үүнд нэн шаардлагатай зайлшгүй авах сэргийлэх арга  хэмжээний саналаа оруулж батлуулсан. Тухайлбал, хүүхэд нь ханиад хүрсэн бол тав хоногийн цалинтай чөлөө олгох, сургууль цэцэрлэг их дээд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоох,хилийн боомтод хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээг авч ажиллаж байна.

Монгол Улс эрсдлийн үнэлгээг тав дахь удаагаа хийхэд шинэ коронавирусийн халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна гэж гарсан. Бид болзошгүй нөхцөл байдлаа байнга үнэлж явж байгаа учраас хариу арга хэмжээгээ төлөвлөн ажиллаж байна. ХӨСҮТ-ийн 50 ортой тасаг дээр нэмээд 150 орыг  нэмж, тоног төхөөрөмж эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээ бэлдэж сэжигтэй болон тусгаарлах шаардлагатай үед арга хэмжээ авч байна. Цэргийн төв эмнэлэг дээр 570 орыг бэлдсэн. Эрсдэл гарсан тохиолдолд цэргийн төв эмнэлгийг дөрвөн цагийн дотор  бүрэн чөлөөлөх боломжтой хэмээн мэдэгдсэн. Мөн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн 200 орыг бэлэн байдалд байлгаж байна” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж