Хуульч Б.Гүнбилэг “сурвалжлагч” болжээ

Хуучирсан мэдээ: 2020.02.22-нд нийтлэгдсэн

Хуульч Б.Гүнбилэг “сурвалжлагч” болжээ

Хуульч Б.Гүнбилэг “сурвалжлагч” болжээ

Нэгэн цагт УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан хуульч Б.Гүнбилэг “сурвалжлагч” болжээ.  Хуулийн салбарынхан бол Б.Гүнбилэгийг андахгүй, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан гээд энэ салбартаа арвин намтартай нэгэн.

Сүүлийн үед түүнийг 2020 оны сонгуульд нэр дэвших гэж байгаа гэсэн яриа гарах болсон бөгөөд Булган аймагтаа ч үе үе очих болсон сурагтай. Улс төрийн хүрээнд яригдаж байгаа таамгаар Б.Гүнбилэгийг МАН-аас нэр дэвшинэ гэж байгаа боловч нам түүнд итгэл үзүүлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа.

Б.Гүнбилэг хууль эрх зүйн асуудалд илүү нухацтай, бодитойгоор хандаж байр сууриа илэрхийлдэг хуульчдын нэг.  Сүүлийн үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой ил, далд “үзэлцэх” болсон ч олон үйл явдалд дарагдаад тэгсгээд өнгөрсөн. Тэгвэл одоо хууль Б.Гүнбилэг маань микрофон, камер үүрээд “сурвалжлагч” болж Булган нутгийнхаа зон олонтой ярилцаж, Сар шинийн мэндчилгээ дамжуулах болжээ. Үүнийг сонгууль ойртсоны шинж хэмээх хүмүүс байгаа бол нэг хэсэг нь түүний “сурвалжлагч” дүр нь зохиж байна хэмээ ёожилжээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж