Өмнөд Солонгост нэг шөнийн дотор 142 хүн халдвар авчээ | News.MN

Өмнөд Солонгост нэг шөнийн дотор 142 хүн халдвар авчээ

Өмнөд Солонгост нэг шөнийн дотор 142 хүн халдвар авчээ

Өмнөд Солонгост нэг шөнийн дотор 142 хүн халдвар авчээ

Шинэ төрлийн коронавирус буюу covid-19 халдварын тархалт эх газрын Хятадаас бусад улс орнуудад аюулын харанга дэлдэж эхэллээ.  Дэлхий даяар шинээр халдвар авсан хүний тоо 24 цагийн дотор 399-өөр нэмэгдэж 76,392 болжээ. Харин нас барагсдын тоо 109-өөр нэмэгдэж 2,348 болсон бол эдгэрсэн өвчтөний тоо 2,394-өөр нэмэгдэж 20,673 болсон байна. Одоогоор Хятадын эх газраас гадна 26 оронд 1,152 халдвар бүртгэгдэж, найман хүн нас бараад байна.

Халдвар хурдацтай тархаж байгаа Өмнөд Солонгос улсад өчигдөр оройн /2020.02.21/ байдлаар нийт халдвар авсан хүний тоо 204 байсан бол ганцхан шөнийн дотор дахин 142 хүн шинээр халдвар авч, нийт халдвар авагсдын тоо 346 болжээ. Мөн тус халдварын улмаас нас барсан хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн байна. Шинээр халдвар авсан хүмүүсийн 103 нь Гёнбук хотын иргэд бол 28 нь хөрш зэргэлдээ Тэгү хотын иргэд аж. Мөн Бусан, Кёнги, Чунбук, Тэжон, Гванжу, Чонбук, Сэжон, Чэжүд нэмж халдвар илэрчээ.

Иран улсад 13 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 18 болоод байна. Мөн хоёр хүн covid-19-ийн улмаас нас баржээ. Түүнчлэн Ливан, Израиль улсуудад анхны тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн Итали улсад нэг өдрийн дотор 14 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 17 болж, коронавирусийн улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, халдвар авсан хүмүүсийн ихэнх буюу 11 нь тус улсын умард Ломбарди мужийн Лоди хэмээх жижиг хотын орчимд амьдардаг иргэд ажээ. Анх халдвар тараагч нь нэгдүгээр сарын 21-ний өдөр Хятадаас ирсэн хүнтэй уулзсан 38 настай эрэгтэй байжээ. Түүнээс халдварын шинж тэмдэг илэрсний дараа эмнэлэгт тусгаарлан эмчилж эхэлсэн бөгөөд түүний биеийн байдал хүнд байгаа гэнэ.Үүний дараа түүний эхнэр болон найзаас коронавирусийн халдвар илэрчээ. Тэднийг эмчилж байсан Кодоньо хотын эмнэлгийн эмч, сувилагчаас мөн халдвар илэрсэн байна. Түүнчлэн Ломбарди мужийн нэг кафед байнга үйлчлүүлдэг гурван хүн халдвар авсан нь тогтоогджээ.

Халдвар олноор илэрсэн Ломбарди мужийн хотууд өчигдрөөс эхлэн сургуулиудыг түр хаах, олон нийтийн үйл ажиллагаануудыг хориглох арга хэмжээ авч эхэлсэн байна.

Нас барсан иргэний хувьд 78 настай эрэгтэй, Падуа хотын оршин суугч байжээ. Тус хот нь Ломбарди мужтай хил залгаа Венето мужид оршдог юм.Италийн эрүүл мэндийн яам тус мужийн иргэдэд аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.

Эх сурвалж: CNN, BBC, KOREA TIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bad news 2020-02-22 202.131.250.130

aihtar virus yumaa,

Avatar

Зочин 2020-02-22 103.212.117.177

Тэнэг сэтгүүлч гарчигаа зөв өгөөч. Шөнө халдвар авна гэж юу байдагийн бүгд гэртээ унтаж байна биздээ.

Avatar

Туяа 2020-02-22 117.111.28.20

Халдвар авсан биш авсан байсан нь илэрсэн гээч

Avatar

ЗОЧИН 2020-02-22 103.212.118.251

ХИЛЭЭ ХАА ШААРДАЖ БАЙНА , СҮХ ДАЛАЙТАЛ ҮХЭР АМАР ГЭДЭГ ШИГ БАЙХ БОЛОЛТОЙ ЮМ АА

Avatar

Хүннү 2020-02-22 202.179.27.149

Буянт-Ухаа боомтоо хаагаачээ. Одоо хэдэн зуугаараа манай “зайгуулчид” орж ирнэ. Тэд өвчнөөс зутсандаа биш “бууз” идэх гэж ирнэ. Солонгост халвар огцом тархаж байгаа мэдсээр байж хилээ хаалгүй вирус оруулвал ОК-хон “дээлээ” нөмрөнө шүү. Хурдан шуурхай ажиллаж иргэдээ хижиг өвчнөөс аварч чадвал “Монгол улсын баатар” болцгооно.

Avatar

Зочин 2020-02-22 139.5.217.202

yun svrtei gar be chi.. hudalaa svrnegnej uls amitan ailgalaad l

Avatar

Хүннү 2020-02-22 202.179.27.149

Агаарын хилээ хаагаач үхснээ хийгээд дүлгэнээд байгаа юм. Вирус орж ирхийг нь хүлээж байна уу? Нөгөө бидэнд сүрээ үзүүлж хорьж хаагаад байсан ОК амьд уу? Хятадаас илүү аюул дагуулах улс чинь Солонгос гэдгийг мэдэж байна уу? Солонгосын өнцөг булан бүрт вирусийн халдвар газар авч байна. Та нарын энэ урашгүй байдлаас болж хилээр хижиг өвчин орж ирвэл хариуцлагаа хүлээнэ шүү. Камер хархаараа “чухал” царай гаргаж нэг үгээ 77 давтаж байхаар Буянт-Ухаа дээр оч. Ирсэн хүмүүсийг шууд 14 хоног хорионд б/а

Avatar

Зочин 2020-02-22 207.6.112.23

Ter KOrea-d olojnj hun haldvar avsan ni Christ-iin sumiinhenii zuglaraltaas bolson, 1 ch hun mask , nudnii shil zuuj bolohgui gej ter sumiinhen tenegtseniihee hariud 100 aad hun haldvar shineer avsan ni barigdsan, odoo mordogdoj baigaa gej bichsen baina lee. Tegeheer mask bas nemertei ni unen baina.

Avatar

Zochin 2020-02-22 103.229.121.2

Naad zavaan ulaan zurgaa soliochee. Mongoliig maani korona geed darchihsan ch bh shig

Avatar

Зочин 2020-02-22 202.9.46.239

Зүгээр л хил гааль, нислэгээ хаачвал болоо юм биш үү !!!
ДЭЭР СУУГАА МАЛНУУДАА

Avatar

Hnm 2020-02-22 66.181.167.239

Hyatad uchiraa olood hul horison. Hunii olon bas deer ni tsagaan saraas bolj tarhsan. Harin Korea Japan 2 end tend ilereed yaj hyazgaarlahaa medehgui bolchihloo

Avatar

Зочин 2020-02-22 66.181.167.239

Barag hyatad.aas iluu solongos ni ayultai bolj bn shu. Ihenh gadnaas irj bgaa nisleg solongosoor irj bgaa. Agaariin hilee haaval yadag um…

Avatar

Зочин 2020-02-22 66.181.191.239

Solongos Japan 2 mongoliin hamgiin ih hariltsaat ulsuudad iim yum bolj tun haramsalt. Uvchin orj magadlal buh talaas usuj bna. Manaihan tsagaan sar geed yawaad bh gaigui unguruh bj naidiya

Avatar

Зочин 2020-02-22 202.21.108.239

ГХЯ СОЛОНГОС ДАХЬ МОНГОЛЫН ЭЛЧИН КОНСУЛАА ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛУУЛААЧ. ТЭНД ЧИНЬ АРХИДАЛТ ХАВТГАЙ БАЙНА.

Avatar

Зочин 2020-02-22 43.242.243.70

СОЛОНГОСООС ОРООД ИРЭХ АЮУЛ НЭМЭГДЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж