Өмнөд Солонгост нэг шөнийн дотор 142 хүн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.02.22-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгост нэг шөнийн дотор 142 хүн халдвар авчээ

Өмнөд Солонгост нэг шөнийн дотор 142 хүн халдвар авчээ

Шинэ төрлийн коронавирус буюу covid-19 халдварын тархалт эх газрын Хятадаас бусад улс орнуудад аюулын харанга дэлдэж эхэллээ.  Дэлхий даяар шинээр халдвар авсан хүний тоо 24 цагийн дотор 399-өөр нэмэгдэж 76,392 болжээ. Харин нас барагсдын тоо 109-өөр нэмэгдэж 2,348 болсон бол эдгэрсэн өвчтөний тоо 2,394-өөр нэмэгдэж 20,673 болсон байна. Одоогоор Хятадын эх газраас гадна 26 оронд 1,152 халдвар бүртгэгдэж, найман хүн нас бараад байна.

Халдвар хурдацтай тархаж байгаа Өмнөд Солонгос улсад өчигдөр оройн /2020.02.21/ байдлаар нийт халдвар авсан хүний тоо 204 байсан бол ганцхан шөнийн дотор дахин 142 хүн шинээр халдвар авч, нийт халдвар авагсдын тоо 346 болжээ. Мөн тус халдварын улмаас нас барсан хоёр дахь тохиолдол бүртгэгдсэн байна. Шинээр халдвар авсан хүмүүсийн 103 нь Гёнбук хотын иргэд бол 28 нь хөрш зэргэлдээ Тэгү хотын иргэд аж. Мөн Бусан, Кёнги, Чунбук, Тэжон, Гванжу, Чонбук, Сэжон, Чэжүд нэмж халдвар илэрчээ.

Иран улсад 13 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 18 болоод байна. Мөн хоёр хүн covid-19-ийн улмаас нас баржээ. Түүнчлэн Ливан, Израиль улсуудад анхны тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн Итали улсад нэг өдрийн дотор 14 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 17 болж, коронавирусийн улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал, халдвар авсан хүмүүсийн ихэнх буюу 11 нь тус улсын умард Ломбарди мужийн Лоди хэмээх жижиг хотын орчимд амьдардаг иргэд ажээ. Анх халдвар тараагч нь нэгдүгээр сарын 21-ний өдөр Хятадаас ирсэн хүнтэй уулзсан 38 настай эрэгтэй байжээ. Түүнээс халдварын шинж тэмдэг илэрсний дараа эмнэлэгт тусгаарлан эмчилж эхэлсэн бөгөөд түүний биеийн байдал хүнд байгаа гэнэ.Үүний дараа түүний эхнэр болон найзаас коронавирусийн халдвар илэрчээ. Тэднийг эмчилж байсан Кодоньо хотын эмнэлгийн эмч, сувилагчаас мөн халдвар илэрсэн байна. Түүнчлэн Ломбарди мужийн нэг кафед байнга үйлчлүүлдэг гурван хүн халдвар авсан нь тогтоогджээ.

Халдвар олноор илэрсэн Ломбарди мужийн хотууд өчигдрөөс эхлэн сургуулиудыг түр хаах, олон нийтийн үйл ажиллагаануудыг хориглох арга хэмжээ авч эхэлсэн байна.

Нас барсан иргэний хувьд 78 настай эрэгтэй, Падуа хотын оршин суугч байжээ. Тус хот нь Ломбарди мужтай хил залгаа Венето мужид оршдог юм.Италийн эрүүл мэндийн яам тус мужийн иргэдэд аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.

Эх сурвалж: CNN, BBC, KOREA TIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж