МУГТ Д.Сумъяа, Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2020.02.22-нд нийтлэгдсэн

МУГТ Д.Сумъяа, Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртлээ

МУГТ Д.Сумъяа, Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдогийн холбоо буюу IJF -с зохион байгуулдаг Дюссельдорфын Их дуулгын эхний өдрийн аваргууд тодорлоо. Монгол улсаас эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд өрсөлдсөн Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар хүрэл медалийн төлөө учраа таарав. Б.Хорлоодой В хэсгийн ялагчийн төлөө Германы Верена Туммтай тааран барилдаж ялан хагас шигшээд Францын Амандине Бухардтай учраа таарч ялагдал хүлээн хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон.

Харин Л.Сосорбарам С хэсгийн ялагчийн төлөө Японы Ютэ Абатэй тааран барилдаж ялагдал хүлээн дагах барилдаан хийх эрхтэй болсон. Тэрбээр дагах барилдаанд Испанийн Ана Перез Бокстой учраа таарч ялалт байгуулсан. Ийнхүү Л.Сосорбарам, Б.Хорлоодой нар учраа таарч Б.Хорлоодой торгуулиар ялалт байгуулж хүрэл медалийн эзэн боллоо.

Эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд МУГТ Д.Сумъяа В хэсгийн аваргын төлөө Тунис улсын бөх Гофран Хэлифитэй тааран барилдаж ялалт байгуулж хагас шигшээд шалгарсан. Хагас шигшээд тэрбээр Канадын Жессика Климкайтай тааран барилдсан боловч ялагдал хүлээн хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Хүрэл медалийн төлөө Израилийн Тимна Нелсон Левитэй тааран барилдаж, улмаар ялалт байгуулан хүрэл медалийн эзэн боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж