Их дуулга: Саиед Моллаей, Б.Ганхайч нар барилдана

Хуучирсан мэдээ: 2020.02.22-нд нийтлэгдсэн

Их дуулга: Саиед Моллаей, Б.Ганхайч нар барилдана

Их дуулга: Саиед Моллаей, Б.Ганхайч нар барилдана

Олон улсын жүдогийн холбоо буюу IJF -с зохион байгуулдаг Дюссельдорфын Их дуулгын хоёрдох өдөр буюу өнөөдөр/2020.02.22/ эмэгтэйчүүдийн -63 кг, -70 кг эрэгтэйчүүдийн -73 кг, -81 кг-ийн барилдаанууд тус бүр явагдана. Монгол Улсаас эмэгтэйчүүдийн -63 кг-ийн жинд оролцож буй Б.Ганхайч эхний тойрогтоо гоц мөргөн дараагийн тойрогтоо Олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээрээс оролцож буй Дахук Мунатай, -70 кг-ийн жинд Ц.Наранжаргал эхний тойрогтоо Бельгийн Виллемс Габриеллатай тус бүр учраа таарчээ. Хэрвээ Ц.Наранжаргал өрсөлдөгчөө ялвал түүний дараагийн учраа Их Британийн Ховелл Гемма.

Харин эрэгтэйчүүдийн -73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөн дараагийн тойрогтоо Тажикстаны Хожазода Бехрузитай таарсан бол, Г.Одбаяр эхний тойрогтоо гоц мөргөн дараагийн тойрогтоо Казакстаны Сембаев Мадияар болон Словенийн Хожак Мартин нарын ялсантай барилдана. -81 кг-ийн жинд Саиед Моллаей эхний тойрогтоо гоц мөргөн дараагийн тойрогтоо АНУ-ын Берлинер Келлтэй, Н.Дагвасүрэн эхний тойрогтоо мөн гоц мөргөн дараагийн тойрогтоо Лебанон улсын бөх Елиас Насифтай тус тус оноолт таарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж