Маргаашнаас хөл хорио тогтооно | News.MN

Маргаашнаас хөл хорио тогтооно

Маргаашнаас хөл хорио тогтооно

Маргаашнаас хөл хорио тогтооно

Төмөр хулгана жилийн битүүний өдөр маргааш тохиож байгаа тул хот хоорондын тээврийн хөдөлгөөн  хязгаарлагдаж байгаа билээ.  Өнгөрсөн пүрэв /2020.02.20/  гаригт хуралдсан Улсын онцгой комиссын хуралдаанаар хоёрдугаар сарын 23-27-н хүртэл зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр ийнхүү маргаашнаас хэрэгжиж эхлэх юм. Энэ талаар Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "13 аймгийн Онцгой комиссын даргаас ирсэн саналыг үндэслэн улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Гэхдээ нислэгийг хязгаарлахгүй. Харьцангуй цөөн нислэг буюу уул уурхайн компаниудын захиалгат нислэгүүд байгаа. Бусад автобус, вагон, автомашинаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хамаарна" гэв.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж буй.Хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа юм. Иймд иргэд  батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхын анхааруулж байна. 

Дашрамд дурдахад, хөл хорио тогтоосон үед нийслэлийн хэмжээнд найман орц гарцыг иж бүрэн камержуулж, хот руу орж гарч байгаа автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэх аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-02-22 139.5.219.217

Молонгос Японы нислэгүүдийг цуцлаагүй байж дотроо өвчин гараагүй байхад ингэж хязгаарлах хэрэг байна уу. Азийн орнуудын бүх нислэгийг цуцлахыг шаардаж байна.

Avatar

Зочин 2020-02-22 202.126.88.148

Маш сайн байна онцгой байдлын албаны хамт олон болон үйлчилгээний байгууллагууд эмч нарт талархаж байна

Avatar

ulzi uchral 2020-02-22 59.153.113.108

Hamag yumaa tsugluulsn bsn yumda odo yahavde

Avatar

Зочин 2020-02-22 43.228.131.132

хятадын covid-19 арай намжих нь уу гэтэл солонгос гэж аюул нүүрлэлээ. солоногосооос хүн бүү оруулаач

Avatar

Ажлууд үрдүнгүй болохвий 2020-02-22 43.242.243.186

Дотооддоо ийм сүрхий байлаа ч тэр Со-оос ирэгсэд л асуудал болох нь дээ. Нислэгээ зогсоогоосой доо. Тэхгүй бод эдгээр өмнө хийсэн ажлууд ямар ч үр дүнгүй болох магадгүй

Avatar

Зочин 2020-02-22 146.115.163.21

Adguusaa adguus. Bolichih duhuu geed bhad l uchir oulgohgui nyalh huuhduud shig

Avatar

Зочин 2020-02-22 122.201.31.39

Хөл хорио тогтооно ч гэх шиг, эргүү мал Бурам вэ, хаана хэн хорио тогтооно гэсэн юм, хязгаарлах, хорио тогтоох ялгаатай шүү, иргэдэд буруу ташаа мэдээ тараахаа болиорой

Avatar

Зочин 2020-02-22 103.229.123.181

за бараг ялгаагүй өөлөх гэж ядах юм

Avatar

Зочин 2020-02-22 182.160.38.134

Нэг мөр хотод автобус болон машин явуулахгүй хоригловол амар шүү дээ

Avatar

Зочин 2020-02-22 66.181.181.61

Нийтийн тээвэр зогсож байгаашт

Avatar

Зочин 2020-02-22 66.181.185.197

Одоо бэлчиж бн ш дээ. Цагаан сар болдгоороо болох нь

Avatar

Зочин 2020-02-22 202.21.108.239

Шинийн 1 нээс хотод машингүй болгоё. Маш өндөр хяналт тавих цаг боллоо. Хөгжингүй цэвэр цэмцгэр Солонгосд алдчихлаа.

Avatar

Зочин 2020-02-22 64.119.20.208

Gadnaas irj baigaa nisleg ylanguya Solongoschuudiig sain shalga butsaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж