Маргаашнаас хөл хорио тогтооно

Хуучирсан мэдээ: 2020.02.22-нд нийтлэгдсэн

Маргаашнаас хөл хорио тогтооно

Маргаашнаас хөл хорио тогтооно

Төмөр хулгана жилийн битүүний өдөр маргааш тохиож байгаа тул хот хоорондын тээврийн хөдөлгөөн  хязгаарлагдаж байгаа билээ.  Өнгөрсөн пүрэв /2020.02.20/  гаригт хуралдсан Улсын онцгой комиссын хуралдаанаар хоёрдугаар сарын 23-27-н хүртэл зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр ийнхүү маргаашнаас хэрэгжиж эхлэх юм. Энэ талаар Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин "13 аймгийн Онцгой комиссын даргаас ирсэн саналыг үндэслэн улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэр гаргасан. Гэхдээ нислэгийг хязгаарлахгүй. Харьцангуй цөөн нислэг буюу уул уурхайн компаниудын захиалгат нислэгүүд байгаа. Бусад автобус, вагон, автомашинаар зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хамаарна" гэв.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж буй.Хориглолт тогтоосон өдрүүдэд цаг агаарын байдал муудаж, их хэмжээний цас орж халтиргаа гулгаа үүсэж, замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа юм. Иймд иргэд  батлагдаагүй зам, замгүй хэсгээр уул, ус, хад асгатай газраар зорчиж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, занал учруулахгүй байхын анхааруулж байна. 

Дашрамд дурдахад, хөл хорио тогтоосон үед нийслэлийн хэмжээнд найман орц гарцыг иж бүрэн камержуулж, хот руу орж гарч байгаа автомашины хөдөлгөөнийг бүрэн автомат системээр бүртгэх аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж