Хийморийн овоо руу гарахыг хориглосон шийдвэрийг сунгав

Хуучирсан мэдээ: 2020.02.22-нд нийтлэгдсэн

Хийморийн овоо руу гарахыг хориглосон шийдвэрийг сунгав

Хийморийн овоо руу гарахыг хориглосон шийдвэрийг сунгав

Монголчууд сар шинийн баяраар зорьдог, хийморио сэргээдэг газруудын нэг бол Шилийн богд уул. Хийморийн овоог  зорих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаанд хориглоод байв. Энэхүү хөл хориог дахин 15 хоногоор сунгахаар болжээ. Тодруулбал,  Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг, Алтан овоо, Шилийн богдын чиглэлийн авто машины хөдөлгөөний, шинийн 15-ныг дуустал буюу гуравдугаар сарын 9-н хүртэл хязгаарлаад байна. 

Битүүний өдрөөс эхлэн хот хоорондын хөл хөдөлгөөнийг хязгаарлаж хөл хорио тогтоосонтой холбогдуулан Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас дээрх шийдвэрийг гаргажээ. Мөн аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сүм хийд, спорт төвүүд зэрэг олон хөлийн бүхий л газруудыг гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хаахыг үүрэгдлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж