Шинэ коронавирусийн халдвараас ингэж сэргийлээрэй

Хуучирсан мэдээ: 2020.02.22-нд нийтлэгдсэн

Шинэ коронавирусийн халдвараас ингэж сэргийлээрэй

Шинэ коронавирусийн халдвараас ингэж сэргийлээрэй

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд иргэд хувийн болон гэр бүлийн ариун цэврийг сахих, амны хаалтаа тогтмол хэрэглэх нь чухал юм. Эрүүл мэндийн байгууллагаас сар шинийн баярын өдрүүдэд иргэдийг золгохгүй, Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, Цагаан сараар хийдэг хөөрөг зөрүүлэх, золгох, үнсэх зэргийг хориглохыг анхааруулж буй.


  • Лифтний товчлуурт бүү хүр

Коронавирус тархах хамгийн эрсдэлтэй газар бол орон сууц болон оффисын лифт болохыг Хятадын Эрүүл мэндийн хорооны тэргүүн Чун Наншань анхааруулсан байна. Тиймээс сар шинийн баяраас өмнө байр, орцныхоо цахилгаан шатыг ариутгаж, халдваргүйжүүлээрэй. Мөн лифтний товчлуурт гар хүрэхгүй байхыг хичээх хэрэгтэй бөгөөд бээлий өмсч хэвших.

  • Үнсч, хацраа нийлүүлж огт болохгүй

Уламжлалт баяраар аав, ээжтэйгээ золгохдоо зүүсэн амны хаалтаа бүү аваарай. Мөн бие, биеийнхээ гарт хүрэхгүй золгохыг хичээгээрэй. Тухайлбал, алсаас мөргөж, мэндчилж, шуу зөрүүлж болох юм. Харин үнсэж, хацраа нийлүүлж огт болохгүй. Учир нь COVID-19 халдвар зөвхөн агаараар бус ахуйн замаар ч дамждаг. Мөн бага насны хүүхэдтэй бол гэрээсээ гаргахгүй байх хэрэгтэй.

  • Хөөргөөр вирус дамжих эрсдэлтэй

Хөөрөг зөрүүлж, мэнд мэдэх нь манай уламжлалт соёл. Гэхдээ шинэ төрлийн коронавирус хуурай гадаргуу дээр ч оршиж чаддаг тул хөөрөг, даалингаар халдвар дамжих өндөр эрсдэлтэй. Тиймээс өөрийнхөө болон, бусдын эрүүл мэндийн төлөө хөөрөг зөрүүлэхээс татгалзаарай. Хэрэв гарцаагүй нөхцөл байдал үүсвэл ариутгагч спирт, зориулалтын салфетикаар гар, гар утас, хөөрөг, түрийвч зэргээ тогтмол ариутгаарай. Ахмадуудад мөнгө барьж золгох нь мөн л халдварын эх үүсвэр болох тул дансаар нь шилжүүлэх аюулгүй шийдэл болно.

  •  Гадуур хувцастай нь гэртээ оруулахаас сэргийл          

COVID-19 хуурай гадаргуу дээр хоёр өдөр, шингэн орчинд түүнээс ч удаан амьдардаг учир гадуур хувцас, малгай, бээлийгээр халдвар дамжих эрсдэлтэй. Тиймээс хүн ирвэл гадуур хувцсыг нь тусгай өлгүүрт байрлуулах нь зохимжтой. Харин өлгүүр байршуулсан газраа тогтмол цэвэрлэх хэрэгтэй.

  • Өөрийн халбага, савхаар хоол зуушинд хүрэхгүй байх

БНХАУ-д халдвар их хэмжээгээр тархах болсон нэг шалтгаан нь зоог. Учир нь тэд баярын үеэр нэг тавагнаас олуулаа идэж, бие, биеийнхээ савх хүрсэн газраас хооллосон нь тогтоогдсон. Ийнхүү нэг халдвартай хүний халбага хүрсэн хачираас олон эрүүл хүн идэж, халдвар хурдацтай тархсан. Тиймээс зочдод зориулсан зоог бүрт халбага, сэрээ, савх бэлтгээд, өөрийнхөө идэж буй халбагаар хоол, зуушинд хүрэхгүй байхыг сануулаарай.  Уг вирус ийнхүү хурдацтай тархах болсон гол шалтгаан нь Хятадууд Цагаан сарын баяраа тэмдэглэн, бие биеийнхээрээ зочилж, нэг тавагнаас олуулаа хооллосонтой холбоотойг албаныхан мэдээлж буй. 

Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) байгаа орчноо цэвэрхэн байлгах, агааржуулалт сайн хийх нь халдвар, тархалтыг бууруулах нэг арга болохыг зөвлөсөн байна.   Одоо мэдэгдэж байгаагаар CoVid-19 нь 0.05-0.2 микрон хэмжээтэй буюу дунджаар 0.12 микрон орчим хэмжээтэй байна.

Энэ нь

  • түгээмэл байдаг нян, бактериас 4.2 дахин, 
  • хэт нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5-с 20 дахин ЖИЖИГ хэмжээтэй гэсэн үг юм.

Сануулахад, нийтээрээ Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан учраас нэг удаадаа тэвчиж, өөрсдийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ хамгаалах үүрэг нь танд бийг сануулая.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж